Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Л.Оюун-Эрдэнэ “МАН урьдчилсан байдлаар 68-70 суудал авч ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт. Тогтолцооны реформ, үзэл санааны шинэчлэл болж байгаагаараа парламентын түүхэнд чухал хуудас болж үлдэнэ. Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Намууд үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. 1990 онд Монголын ард түмэн сонгуульд идэвхтэй ардчилалдаа сэтгэл хангалуунаар бүгдээрээ өндрөөр ирц бүрдүүлж, төлөөллийнхөө төв байгууллагыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Хамтдаа энэ түүх эхэлж, ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард…
Зохиогч: Admin
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН-аас тойрогт өрсөлдсөн 78 нэр дэвшигчээс 50 нь ялалт байгуулав. Харин намын жагсаалтаар 40 гаруй хувийн санал авч эхний 18 хүн УИХ-д орж ирэхээр болов. Харин гол өрсөлдөгч АН-ын тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс 26 нь ялалт байгууллаа. Тус намын жагсаалтын 14-15 хүн УИХ-ын гишүүн болох боломжтой болов. Энэ удаагийн сонгуульд ХҮН нам чамлахааргүй амжилт үзүүллээ. ХҮН нам тойргоос 2, намын жагсаалтаар 5 суудал тус тус авлаа. Мөн “Үндэсний Эвсэл”, ИЗНН жагсаалтаар авсан саналын тоогоороо УИХ-д суудалтай боллоо. Д.Дорж
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, 110 дугаар ангийн дарга удирдлагууд цэргүүдийг санал өгүүлэхдээ “МАН-аас нэр дэвшигч найман хүнийг дугуйлна шүү” гэдэг цаас халаасанд хийж өгсөн нь баригдсан. Одоо цагдаад шалгагдаж байна. Бас Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр ангид цэргүүдийг бөөнөөр нь МАН-д санал өгүүлэхээр ачиж очсон байна. Хамгийн ноцтой нь Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх их хэмжээний хуурамч мөнгө хэвлэсэн хэрэг гарлаа” гэгчлэн мэдээлэв.
Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас АН удаа дараа хууль бус үйлдэл гаргаж буй талаар мэдээлэл хийж баримт дэлгэлээ. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва тэрбээр “УИХ-ын сонгуулийн II тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж буй хууль бус үйлдэл нотлогдсон. УИХ-ын сонгуулийн IV тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Мөнгөнхуяг нэрийн хуудастайгаа хамт 20 мянган төгрөг тараасан. УИХ сонгуулийн I тойрог Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айл өрхүүдэд тус бүр 300 мянган төгрөгийг тараасан нь нотлогдож хуулийн байгууллагад шилжсэн. Мөн тус тойрогт нэр дэвшигч Ганбатын ухуулагч Баянхонгор аймгийн аравдугаар багийн иргэдэд 100 мянган төгрөг тарааж…
МАН-ын Сонгуулийн төв штабаас өнөөдөр шуурхай мэдээлэл хийж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр АН-аас мөнгө тарааж, худал амлах зэргээр хууль зөрчиж байгаа нь хэрээс хэтэрлээ гэв. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, худал амлалтыг гар утсаар явуулж, сонгогчдыг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудын саналыг авах зорилгоор “Тэтгэлэгт хамруулна” гэж худлаа амлалт өгсөн үйлдэл гарлаа. Мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрлээ. Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас иргэдэд 150 мянган төгрөг тарааж байгаад…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж…
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын мэтгэлцээн эхэллээ. Нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн 90 минут үргэлжлэх ба хоёр удаа сурталчилгааны завсарлага авна. Мэтгэлцээний үеэр оролцогчдыг сонгуулийн штабуудынхаа ажилтнуудтай ярихыг хориглосон байна. Үүнээс гадна, мэтгэлцээнийг үзэгчгүй зохион байгуулж байгаа юм. Ж.Байден баруун талд, Д.Трамп зүүн талд зогсон мэтгэлцэж байгаа ба зөвхөн ярьж байгаа нэр дэвшигчийн микрофон нээлттэй байна. Нэр дэвшигчид зогсох байрлалаа зоос шидэж тогтжээ. Оролцогчдод мөн урьдаас бэлтгэсэн текст авчрахыг хориглосон бөгөөд зөвхөн цаас, үзэг болон савтай ус өгсөн байна. Нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээнийг CNN телевиз зохион байгуулж байгаа…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа. Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэр бээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна. 19 нам, хоёр эвслээс болон…
Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрх авч эх орноо төлөөлөх нь баттай. Тэдний араас Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцох нь. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болох ба улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ бататгасан Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм.
Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ. “Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна. Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ. Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн…