Ус амьдралыг тэтгэгч эрдэнэ гэдгийг хүн бүр мэддэг шиг цусны донор хүн амь аврагч баатар гэдгийг олон нийт ойлгодог, бахархдаг болжээ. Хэдийгээр сар шинийн баяр дөхөөд хүн болгон завгүй байгаа ч өглөөний 10 цагийн үед Баянзүрх цус цуглуулах төв (Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн хойно) хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цусаа бэлэглэхээр ирсэн хүмүүс шүү дээ. Цусаа өгөхийнхөө өмнө халуун цай, кофе ууж суугаа 30-35 насны эелдэг дөрвөн залуутай хэсэг хором хөөрөлдөв. “БАГА ТЭНГЭР” Олон улсын сургуулийн багш нар гэнэ. Өөрсдийгөө Д.Хуншагай, И.Энхбаяр, Д.Ган-Эрдэнэ, Б.Ганболд гэж танилцуулав. “Яагаад донор болохоор шийдэв?” гэж асуувал “Хүнд тус болох гээд л…” гэж цөөн үгээр…
Зохиогч: Admin
Хуурамч ногоон автобусны хэргээр “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийг 4 сар хорьж байгаа. Тэрбээр хорих ангиас бичсэн ил захидалдаа “А.Ганхуяг намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны 10 дугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид 4 сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. 2022 оны 09 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн…
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл…
Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах болсон шалтгаан, Үндэслэл: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар өнгөрсөн жил ҮХНӨ-ийг санаачилж УИХ-аар батлуулсан. Ингэхдээ гишүүдийн тоог 126 болгож 78 гишүүнийг ард түмний сонголтоор, үлдсэн 48 гишүүнийг намын жагсаалт нэрээр УИХ -д шууд орох боломжийг бий болгосон. ҮХНӨ-ийг ард түмэн дэмжээгүй. Гэтэл ҮХНӨ-ийг батлуулахын тулд Хөгжлийн банкны хэргийг сенсац болгож ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад батлуулсан. 48 гишүүнийг ард түмнээр сонгуулахгүйгээр УИХ-д оруулах нь хэнд ашигтай вэ? эдгээр 48 гишүүн хэнд үйлчлэх вэ? Ард түмэн 78 гишүүнийг л сонгоно. Эндээс…
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа. -“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ? -Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт өртсөн 207 дугаар байрны хийц бүтээц, ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргах 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэн гарна. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхлэх юм. Сэргээн засварлах ажил…
Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо. Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн…
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд Х.Булгантуяа уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “2023 оны 10 дугаар сарын 01-нд Төрийн ордонд болсон Ахмад настны Үндэсний чуулганы үеэр Ерөнхий сайд тэтгэвэр нэхээд суухаасаа илүү хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй ахмадууд олон байгаа нь урамтай сайхан санагдлаа. Ажил хийх чадвар нь сулраагүй ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэйг онцолсон” гэлээ. Тэрбээр мөн “Залуучуудын хувьд төр бидний төлөө юу хийж өгөх вэ? гэж асууж байхад ахмадууд маань эсрэгээрээ бид төр, улсынхаа төлөө юу хийж бүтээх вэ? гэж санал тавьж байгаа нь сайшаалтай” гээд Хөдөлмөр…
Энэтхэг улс энэ оны гуравдугаар улиралд хүн дүрст роботыг сансарт илгээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын засгийн газрын цөмийн ба сансар судлалын салбарыг хариуцсан төрийн сайд Житендра Сингх сэтгүүлчдэд мэдээлжээ. “Вйоммитра” гэдэг нэртэй уг робот нь “Гаганьян” сансрын хөлгөөр хүмүүсийн тойрог замд илгээхийн өмнө уг хөлгийн амьдралыг дэмжих тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгах юм. Роботын нэр нь “вйом” (“огторгуй”, “сансар”), “митра” (“найз”) гэсэн хоёр санскрит үгнээс бүтжээ. Эмэгтэй хүний дүр төрхтэй уг робот хэд хэдэн хэлээр ярьдаг бөгөөд сансрын хөлгийн техникийн байдалтай холбоотой асуултуудад хариулж чаддаг аж. “Вйоммитра роботыг сансрын орчинд хүний гүйцэтгэх үүргийг гүйцэтгэдэг байхаар зохион бүтээсэн бөгөөд амьдралыг дэмжих…
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны гал түймэрт өртсөн барилга, байгууламжийг цаашид ашиглах боломжтой эсэх дүгнэлтийн явцын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам: -Барилгуудад нийт найман төрлийн үзлэг хийж, сорьц авч, хэмжилт хийж дууссан. Галд өртсөн таван объектод дүгнэлт гарна. 207-р байрыг 58 айлаар төлөвлөсөн ч техникийн давхарт 2018 онд нэмэлтээр дөрвөн айл төлөвлөсөн, зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгыг Г206 дугаартай барилгатай хүзүүвчээр холбосон, голд байрлах барилгад сургалтын танхим, хоолны заалтай. 207, 208-р байрыг 2015 оны зургаар 2017 онд Улсын комисс хүлээж авсан. Тус барилгууд өөр газар баригдсан ч комиссын нэг дүгнэлттэй байсан. 207-р барилгын…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн…