Дэлхийн улс орнуудад цусны донорын сайн үйлсийн хөдөлгөөн өрнөж, олон мянган хүний амь насыг аварсаар байна. Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь адилхан аж. Тухайлбал, АНУ-ын Цусны алба нь Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажилладаг байна. Цусны донорын сайн дурын ажилтнууд нь доноруудтай мэндчилж, бүртгүүлнэ. Асуултад хариулж, мэдээллээр хангана. Мөн цай, кофегоор үйлчилдэг аж. Доноруудад хандах тэрхүү онцгой анхаарал нь цусаа хандивлагчдын байнгын дэмжлэгийг татахад таатай сэтгэгдэл төрүүлдэг гэж үздэг байна. Монгол Улсын ЦССҮТ-ийн хувьд ч ийм бодлого, үйл ажиллагаа, менежмэнттэй ажиллаж байна. Донорын үйлс дэлгэртүгэй. Д.Лхагвадорж
Зохиогч: Admin
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, залуу бөхчүүдийг дэглэсэн Хокүсэйхо А.Даваанинж, түүний багш Миягино ояката нарыг шийтгэсэн билээ. Тэгвэл холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма сэтгүүлчдэд “Багшийн үүргээ биелүүлж чадаагүй Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулж, гурван сарын хугацаатай цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргасан. Миягино ояката буруугаа хүлээсэн. Зэрэглэл бууруулна гэдэг нь Сүмогийн холбооны долоон шийтгэлээс халах, зодог тайлуулахын дараа гуравдугаарт ордог хүнд шийтгэл. Зөвлөлийн хуралдаан дээр Миягино оякатаг сүмогийн холбооноос гаргая гэсэн бодолтой хүн ч байсан. 45 түрүүлсэн алдарт аваргад ийм хатуу шийтгэл оноосон нь түүнийг сүмогийн түүхэнд үлдээсэн алдар гавьяандаа ялагдалгүй, улам хичээгээсэй гэж үзсэнийх юм.…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:…
Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын…
Жуковын автобусны буудал. 60 гаруй насны эмэгтэй нуруугаараа бөхийж байгаад зам руу нусаа нийж гарлаа. “Та настай хүн байж алгын чинээ нусны алчуур, эсвэл салфетка аваад явж болохгүй байна уу?” гэвэл “За яршиг даа. Илүүдээ гарсан мөнгө алга” гэдэг ичмээр үг хэлдэг байгаа. Суурин соёл иргэшлийн талаар А ч үгүй хүн бололтой. Цааш алхаж байтал мөн л ахимаг насны эрэгтэй зөв зүгээр явж байснаа гэнэт нусаа нийчих нь тэр. “Та хээр хөдөө яваагүй шүү дээ. Жаахан соёлтой байгаач” гээд хэлээд тавчихлаа. Настай хүн хэрнээ өмнөөс “Хуц солиор” гэж байна. “Нас намбандаа байгаарай” гэвэл үг тусгаж авах шинж даанч алга. Бүдүүлэг,…
Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг Монгол Улсын Ерөнхий сайд уриалж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймаг сумдад тусламж хүргэх шуурхай бүлгүүд байгуулагдаж, сайд нар ахлан ажиллаж буй. Тус арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын алба хаагч нар болон харьяа нэгжийн алба хаагч нар хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад нийгмийн халамжийн үйлчилгээг шуурхай зохион байгуулж ажиллаж байна.
Өнөөдөр /2024.02.26/ төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр мөн цас орж цасан шуургатай байна. Харин маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, нөгөөдөр 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор,…
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2024 оны төсвийн хуваарь, 2024 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа (хөтөлбөр), Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэлэлцэж тус тус дэмжин баталлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр…
Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын…
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д таницуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын…