Элийрэгч Ц.Уянга, Д.Монголхүү нар яг ардчилсан үзэлтэй, прагматик хүмүүс мөн үү? Намынхаа дарга Л.Гантөмөр дээр хар эрчээрээ очиж “МАН-ын дарга яахаараа манай намын байранд ирж, босгыг нь давж байдаг юм” гэж уурсав. Ардчилал бол олон ургальч үзэл. Хэн нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх, харилцан ойлголцох нь ардчиллын үндсэн зарчим, суурь соёл, хамгийн чухал үнэт зүйл. АНУ-ын Ардчилсан Намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Байден Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч, өрсөлдөгч Трампад төрсөн өдрийн баяр хүргэлээ. Ардчиллын соёл мөн л дөө. “Би АН-ын гишүүн” гээд л бусдын үзэл бодлыг хүндэтгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь ардчиллын талаар хазгай ойлголт, төлөвшилтэй хүний шинж. Зөвхөн…
Зохиогч: Admin
Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв. Тухайлбал, хот төлөвлөгч, архитектор, доктор Ганзоригийн Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний…
ПХЕНЬЯН, 6 сарын 19. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар Пёньяны нисэх онгоцны буудлаас БНАСАУ-ын Төрийн ордон руу явах замдаа хоёр орны харилцааг найдвартай хөгжүүлэх талаар ярилцаж, халуун дотно яриа өрнүүлжээ. В.Путины Пхеньянд хийх айлчлалын гол хэсэг зургадугаар сарын 19-нд болно. Хоёр орны удирдагчид бараг бүтэн өдрийг хэлэлцээрийн ширээний ард өнгөрүүлэх төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэхдээ, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд айлчлалын зорилго нь Орос улс дэлхийн бүх улс орон, ялангуяа “хамгийн ойрын хөршүүдтэй эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэдгийг харуулж байгаад…
УИХ-ын сонгуулийн кампанит ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлийн хэд хоногт таагүй мэдээ ар араасаа цувраад эхэллээ. МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын Увс аймагт болсон сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр өөрийг нь шүүмжилсэн иргэдийг түүний хамгаалагч нар хөөж, өргөөд гаргачихсан гэнэ. Энэ тухай бичлэг хийсэн иргэдийн гар утсыг хураан авч зураг, бичлэгийг устгасан үйлдэл гаргалаа гэж мэдээлж байна. Хэзээнээсээ Ч.Хүрэлбаатарыг хаа явсан газар нь мөрдөж мөшгөөд явсан хэдэн нөхдүүд байсан. Тэдний л хийж байгаа үйлдэл гэж зарим хүмүүс хэлж байна. Хэдэн долоо хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатарыг нэг нөхөр өглөө үдэшгүй дагаж, хаа явсан газар нь хэлсэн ярьсныг нь мушгин гуйвуулаад…
Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулж МАН-аас улстөрийн шийдвэр гаргаж нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоохоор болсон билээ. Харин Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж улстөрийн аллагад буруутгасан АН-ын нэр бүхий улстөрчдийг шүүхэд өгч, улмаар сурталчилгаагаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Гэхдээ үдээс хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-д хандаж, нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны ажлыг зогсоох талаар албан тоотыг хүргүүллээ. Д.Амарбаясгалан “Бид Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг цааш нь үргэлжлүүлэхгүй байх, сонгуулийн кампанит ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ цаг үед бид ёс зүйтэй байх шаардлагатай. Гэтэл АН-аас золгүй үйл явдлаар улстөр хийж, нэр дэвшигчийг захиалга өгч, хүний аминд хүрсэн мэтээр…
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орох бөгөөд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн ЦУОШГ-аас зургаадугаар сарын эхний 10 хоногт сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх, 7, 8 дугаар саруудад олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах; Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын…
Өвөрхангай аймгийн Сант суманд болсон харамсалтай хэрэгтэй холбогдуулж УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Батлан Хамгаалахын Сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улстөрийн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр нэр дэвшигч Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийнхөө өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Миний бие хууль хяналтын бүх шатны байгууллагад хандах болно. Л.Гантөмөр, С.Ганбаатар нартай улстөрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна” гэлээ. Г.Сайханбаяр нас барсан, шүүхийн…
Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Булган аймгуудын нутгуудаар, 20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгуудын нутгаар, Сэлэнгийн баруун талын сумдуудаар, 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудын нутаг, Улаанбаатар хот орчмоор, 21-ний өдөр Сэлэнгэ, Дархан, Төв, Улаанбаатар хот орчмоор, Хэнтийн нутаг, Дорнодын баруун өмнөд талын сумдуудаар, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, үүний ар талаас үргэлжилсэн бороо орж, цаг агаарын аюулт үзэгдлийн…
МАН-аас СХД-т нэр дэвшин өрсөлдөж буй тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай иргэд сонгогчиддоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Тэрбээр өчигдөр дүүргийнхээ 20-р хорооны иргэд сонгогчидтой хийж МАН-ын мөрийн хөтөлбөрийн ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД ХҮРГЭХ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН бодлогоос танилцуулах үеэрээ “Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгагдсан. Цаашид бид энэ мэт иргэдийн эрэлт хэрэгцээтэй асуудлуудыг шийдвэрлэх юм” хэмээн онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах талаар мөрийн хөтөлбөрийн онцлох заалтыг тайлбарлав. Монгол шиг хүн ам цөөтэй улсад нийгмийн бодлого зайлшгүй түрүүлж явах ёстой. Тэгж байж хувь ч…
Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулж БНН-ын дарга, УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигч Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд архидан согтууралтын улмаас үүссэн маргаан зодооны уршгаар хүний амь хохирсонд бид маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Харин энэ харамсалтай явдлыг Ардчилсан намынхан сонгуулийн ТҮЗ хөзөр болгон шүүрч аваад шаазгай шиг шаагилдаж, хэрээ шиг гуагачиж улс төрийн захиалгат аллага хэмээн буруу төөрөгдүүлж хүмүүсийг өдөөн хатгаж, ашиглаж байгаа нь ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна шүү. Гэмт хэрэг үйлдсэн этгээд, амь хохирогч хоёул худ ураг хүмүүс байсан гэнэв. Ер нь хөдөө орон нутагт…