Зохиогч: Admin

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйд говьсүмбэрчүүд талархалтай хандаж, тогтвортой засаглалыг дэмжиж, Монгол Ардны намын хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэхээ илэрхийллээ. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Ардын нам энэ удаагийн сонгуульд яагаад ялах ёстой тухайд тэрбээр “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголтын өмнө та бид зогсож байна. Тиймээс мөнгөөр үнэт зүйлээ сольж болохгүй. Авлигатай тэмцэхийн тулд, ард түмэн хүчтэй гэдгээ нотолж Ардын намыг сонгоорой”…

Дэлгэрэнгүй

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувиар өөрийн төрж, өссөн сумын иргэд, сонгогчидтой уулзлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумынхандаа Монгол Ардын намын хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ”  мөрийн  хөтөлбөрөө танилцуулсан юм. Түүний хувьд Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн II тойрог, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу баруун бүсэд нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд аймгууд дан дангаараа хөгжих гэж хичээсэн ч Улаанбаатар хотоос хэт алслагдмал, дэд бүтэц, авто зам бүрэн хөгжөөгүй зэргээс болж хязгаар нутгийнхны өрсөлдөх чадвар хангалттай түвшинд хүрч чадахгүй…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодруулав. -“Монполимет” ХХК-ийг шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгнө үү. -Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монполимет” ХХК, түүний охин компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгосон байж болзошгүй хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнд: Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийг зээлийн шаардлага хангаагүй байхад авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй; Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлон…

Дэлгэрэнгүй

Зургаадугаар сарын 22-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-105 см. Зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн болон Улз голын эхээр 20-65 см нэмэгдсэн. Хүдэр, Туул, Улиастай, Сэлбэ, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн /Хонгон/ гол үерийн түвшинг 5-35 см, Сөгнөгөр, Тэрэлж, Туул /Босгийн гүүр/ , Хэрлэн /Мөнгөнморьт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэж байна. Мөн Алтайн уулсаас эхтэй Буянт, Ховд голын дагуу үертэй, үерийн аюултай түвшинг 5-15 см давсан байдалтай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж байгаа малчид, аялаж амарч яваа…

Дэлгэрэнгүй

АН-ын дарга Л.Гантөмөрийг огцрохыг шаардсан АН-ын “Үндэсний жигүүр” хөдөлгөөний жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэд АН-ын дарга Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангаас хулгайлсан тул УИХ-ын сонгуулиас нэрээ татаж, намын даргаасаа огцрох ёстой гэж шаардаж байгаа юм. АН-ын дарга Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж байгаа үндэслэлийнхээ талаар АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Монголын ирээдүй залуучуудын боломжийг хулгайлж Боловсролын зээлийн сангаас хулгайлсан Л.Гантөмөрийг Монголын төрд гаргаж болохгүй. Монголын төрд хулгайчийг гаргаж болохгүй. Л.Гантөмөр АН-ын толгойд гарч, араасаа өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийг жагсаалтад оруулчихсан. АН хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийсэн байна. Л.Гантөмөрийг огцрохыг шаардсан манай жагсаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байна. Бас…

Дэлгэрэнгүй

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр орсон усархаг борооноос үүдэлтэй баруун уулын төгсгөлд Дунд голын үерийн далан халих эрсдэл үүссэн. Иймээс Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлж буй. Ингэснээр хотын төв хэсэг болох “Бөмбөгөр” худалдааны төв, Баруун дөрвөн зам чиглэлд ус халих эрсдэлээс сэргийлэх юм” гэв. Мөн Туул голын усны түвшин 25 см, Сэлбэ голын…

Дэлгэрэнгүй

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас 11-р тойрогт Сонгинохайрханчуудыг төлөөлөхөөр миний бие нэр дэвшиж байна.Миний хувьд 2020 онд та бүхнийхээ итгэлийг хүлээж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдон 4 жилийн хугацаанд ажиллалаа.Иргэд, олон нийттэйгээ хамтарч ажилласны үр дүнд 4 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн хөгжил мэдэгдэхүйц өөрчлөгдсөнтэй маргах хүн байхгүй биз ээ.Тухайлбал, Бид бүхэн багаараа-2020 онд дүүргийн хэмжээнд 10699 гэрэлтүүлэг байсан бол өдгөө 25000 орчим гэрэлтүүлэгтэй болж, 95 хувьд хүрээд байна.-Анх ажлаа авахад Ерөнхий боловсролын 21 сургуультай байсан бол 7 сургууль 1 өргөтгөлийг ашиглалтад оруулжээ. Харин баригдаж байгаа 7 сургууль, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор хүртээмж 100…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллалаа. Тэрбээр үдээс өмнө тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын 400 гаруй иргэн сонгогчтой уулзсан бол үдээс хойш Тэс сумынхантай уулзаж, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Тэс сумын хувьд газар тариалан, тэжээлийн ургамал тариалах боломжтой бүс нутаг. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тус суманд хөв цөөрөм, услалтын систем байгуулахаар тусгаад байгаа юм. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар тусгасан бөгөөд баруун бүсэд авто…

Дэлгэрэнгүй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Нийслэл Улаанбаатарт ч ойрын хэд хоног ахиу хур тунадас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж, Онцгой байдлын албанаас анхааруулсан. Холын замд гарах бол заавал цаг агаарын мэдээ авч байхыг дахин дахин сануулж байгаа. Улаанбаатарт өчигдөр шөнөөс эхэлж орсон бороо өдрийн 11:30 цагийн үед цас болон хувирлаа. 7 дугаар сард цас орсон нь анхны тохиолдол боллоо.

Дэлгэрэнгүй

Өвөрхангайн Сант суманд болсон золгүй хэргээс болж АН-ынхан бөөн үймээн бужигнаан үүсгэхээр улайрч байна. Хэрэг гарсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн соёл гарган АН-ын байранд очиж тус намын дарга Л.Гантөмөртэй уулзаж эмгэнэлт илэрхийлсэн юм. Харин энэ нь ардчилсан гэх “болшевикуудад” таалагдсангүй. Тойргоо голоод намын дарга руугаа чулуу шидээд байсан элийрэгч Ц.Уянга Л.Оюун-Эрдэнийг АН-ын сонгуулийн төв штаб дээр ирээд явсны дараа мөн л удирдлага руугаа дайрч асуудал үүсгэсэн нь сошиалын гол сэдэв болсон. Өрсөлдөгч намын даргыг өрөөндөө оруулж, үгийг нь сонслоо гэж тэр шүү дээ. Түүнийхээр бол Л.Гантөмөр МАН-ын даргыг хүлээж авч уулзах нь бүү хэл харин ч хөөж явуулаад “төрийн…

Дэлгэрэнгүй