Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор няцаалт гаргалаа. Тэрбээр “Цахим орчинд тархаж буй олон худал ташаа мэдээлэлд няцаалт өгье: 1. “Олон улсын эрүүгийн шүүх”-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. 2. “ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна” гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 3. “ОХУ-ын Ерөнхий прокурор зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж…

Дэлгэрэнгүй

Иргэний үг: Би одоо 50 настай. Хуучин ажлынхаа даргатай гудамжинд тааралдаж зүг нийлж нэг чиглэлийн автобусанд суулаа. Дарга маань 72 настай. Хоёр жилийн өмнө нуруугаа гэмтээж, удаан хэвтсэн юм. Тийм хүн нийтийн тээвэрт зогсож явж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь суудал эзэлсэн 12-19 насны охид, хөвгүүдээс хэн нь ч суудал тавьж өгсөнгүй. Зарим чихэндээ чихэвч хийчихээд харж, сонсоогүй мэт дүр үзүүлнэ. Зарим нь худлаа унтана. Би арга ядаад “Чи энэ ахмад хүнд босоод өгөөч” гэж ахлах ангийн бололтой охинд хэлбэл харсан хэрнээ боссонгүй. Эцэг, эх нь үр хүүхдээ маш муу хүмүүжүүлж байна даа. Хүн чанар жижигхэн зүйлээс харагддаг. Ахмад хүнийг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан /2024-08-31/ болов.  Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе…

Дэлгэрэнгүй

Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна. Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн. Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж,…

Дэлгэрэнгүй

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад иржээ. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны түүхэнд нэрээ тодоор бичсэн баатруудтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр В.А.Жанибеков хэлэхдээ Манай хоёр улсын харилцааны түүхэнд нөхөрсөг харилцаатай бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан тусалж ирсэн болохыг дурдаад, аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг Оросын ард түмэн ямагт санаж явдаг гэдгийг…

Дэлгэрэнгүй

Хүүхдүүдийг халдварт саагийн эсрэг вакцинд хамруулахын тулд Газын зурваст “хүмүүнлэг ёсны үүднээс байлдааны ажиллагааг түр зогсоохыг” Израилын тал зөвшөөрсөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ. Ирэх ням гарагт эхлэх вакцинжуулалтын аяны хүрээнд Газын зурвас даяар 640 мянга орчим хүүхдийг вакцинжуулахыг зорьж байна гэж ДЭМБ-ын ажилтан Рик Пиперкорн мэдээлжээ. Тодруулбал, вакцинжуулалтыг тус зурвасын төв, өмнөд, хойд хэсгээр гурван тусдаа үе шаттайгаар явуулах бөгөөд үе шат бүрийн үеэр байлдааны ажиллагааг орон нутгийн цагаар 06:00-15:00 цагийн хооронд гурван өдөр дараалан түр зогсоох ажээ. Газын зурваст сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт саа буюу полиомиелитийн анхны тохиолдол болсон 10 сартай хүүхэд хэсэгчлэн саажсан байсан тухай НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх тохиролцоонд хүрчээ. Вакцинжуулалтын аяныг Палестины Эрүүл мэндийн яам ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай хамтран…

Дэлгэрэнгүй

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй  зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна. Иргэдээс байгаль орчны…

Дэлгэрэнгүй

17 дахь удаагийн Паралимпын наадмын эхний өдөр Монголчууд аваргатай боллоо. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кгд хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав финалд Ираны тамирчинг илүүрхэж паралимпын наадмын аварга боллоо. Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм. МҮОХ

Дэлгэрэнгүй

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК болон ХУД-ийн 15 дугаар хороо хамтран 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтаж, “Дэм дэмэндээ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгт иргэд өөрт байгаа ном сурах бичиг, хувцас цүнх, тоглоом зэргийг солилцох, хандивлах боломжтой бөгөөд өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжлэх юм. Өдөрлөгийн үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хамт олон тус хорооны 1-2 дугаар ангид суралцах 10 хүүхдэд сурлагын өндөр амжилт хүсэн гарын бэлэг өглөө. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК

Дэлгэрэнгүй