Зохиогч: Admin

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллgg6 Үзэгчдийн дунд “багш Батаа” хэмээн алдаршсан “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Дэлгэрэнгүй

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. АРДЫН ЭМЧ ЦОЛООР: Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Шалгалтад хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан. Мөн илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Түүнчлэн үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн. Иймд иргэдийг стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний…

Дэлгэрэнгүй

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа иргэдэд сэрэмжүүлэг, зөвлөгөө өглөө. Тэрбээр “Цагаан сарын баярын өдрүүдэд амархан мууддаг бүтээгдэхүүнийг удаан хадгалж болохгүй” гээд дараах зөвлөмийг өгөв. -Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах -Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах -Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах -Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах -Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах -Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах -Болсон, түүхий…

Дэлгэрэнгүй

Үндэстнийг хамарсан том баяр хаяанд ирлээ. Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих газар бол төр шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч чиглэл нь хэвээр байгаа шүү! Чиглэл чиглэлээрээ яамдуудад очсон гэсэн. Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал! Худалдаанд гарсан хэвийн боовондоо лабораторийн шалгалт хийсэн, эсэхт иргэд эргэлзэж байна. Хаа сайгүй ширхэг нь 4000 төгрөгний ул боов машины багажинд зарагдаж байна. Амархан мууддаг өндөг, майонуз, өөр эрсдэлт бүтээгдэхүүнд чанарын шалгалт хийсэн юм уу? Цагаан сараар айл айл хэсч архиддаг нь жишиг болсон хавтгай үзэгдэл. Сая Эрээнээс баахан хуурамч архи, виски орж ирсэн талаар Гаалийнхан сэрэмжлүүлсэн. Хил давуулчихаад араас…

Дэлгэрэнгүй

УИХ, Засгийн газрын гишүүн байсан хуульч Ц.Шаравдоржтой нэгэн хурал дээр тааралдав. Хэдэн үг солив. Сошиал орчны талаарх бид хоёрын үзэл бодол яг нийцэв. “Хүнийг өрөвдөж энэрэх, ойлгох, уучлах, аливааг тунгаах, эргэцүүлж, харьцуулж бодох чадваргүй хүмүүс сошиал орчинд олширч байна даа. Хүнийг хамгийн адгийн үгээр гутаан доромжилж, мууг нь үзэж байж санаа нь амардаг, юм болгоныг үгүйсгэж харлуулж байж нойр нь хүрдэг гаж араншин бий болчихжээ. Тэр төлөвшил, сэтгэхүйгээрээ нийгмийн харилцаанд ороод байдлыг төвөгтэй болгож байна. Үндэсний эв нэгдэл гэдэг ухагдахууныг ойлгох ухамсар, тийм ухаан хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй устаж байх шиг. Улам зэрлэгшиж, адгууслаг болоод байна уу гэж эмзэглэх…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр: -НИТХ-аар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь татвар нэмэх биш, бууруулах тухай юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг мөн батлуулах гэж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй удаан хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд шинээр орж ирсэн автобуснаас 350-ийг нь хувийн хэвшилд долоон жилийн хугацаанд лизингээр өгөхөөр болсон. Энэ дагуу баталгаа авч, сар болгон эргэн төлөлтийн хувь хэмжээг тохироод явж байна. Журмыг батлуулж чадвал, энэ жил…

Дэлгэрэнгүй

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. АРДЫН БАГШ ЦОЛООР: Дээд боловсролын байгууллагын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг…

Дэлгэрэнгүй

Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.  Улиран одож буй Усан туулай жил Монголчуудын хувьд онцлох үйл явдал ихтэй, авшиг ерөөлтэй сайхан жил болж өнгөрлөө. Урьдын таалал ерөөлийн хүчээр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт дээдэс Монгол орондоо тодрон заларсан түүхэн баярт үйл явдал тохиосон юм. X Богд гэгээн маань ном эрдэмд шамдан суралцах зохиолыг үзүүлж буйд бид бүхэн сүсэглэн залбирч байна. Ирээдүйд Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд залгамж болсон лам хуврагууд маань Монгол болон Энэтхэг оронд ном эрдэмд шамдан суралцаж байгаа бөгөөд гэвш…

Дэлгэрэнгүй

Орцны жижүүр хийж амьдралаа залгуулдаг ахмад настай хүмүүсийн талаар сурвалжлахаар 15 дугаар хорооллын нэгэн байрны гадаа дөхөж очвол 60 нэлээд гарсан насны намхан биетэй, хөл ялимгүй муутай эмэгтэй орцны зүүн талд овоорсон хогийг шүүрдэж байлаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат гэнэ. Хүүхдүүдээ дагаж 6 жилийн өмнө нутгаасаа гарснаас хойш зүгээр сууж чадалгүй орцны жижүүрийн ажилд оржээ. “Би залуудаа өндөр цалинтай ажил хийж явсан хүн. Хотод орж ирээд хэдэн хүүхдүүддээ дараа болохгүй гэсэндээ ийм ажилд орсон доо. Цалин бага. Гэхдээ зарим хүмүүсийн маш ухамсар муутай үйлдэл нь авдаг хэдээс маань ч дор байх юм. Тэр л хэцүү дээ” гэж яриад түр…

Дэлгэрэнгүй