Зохиогч: Admin

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар ХАМАС бүлэглэл болон Израилын төлөөлөгчдийн хооронд зуучлагчдын тусламжтайгаар Египетийн нийслэл Каир хотноо хийж буй хэлэлцээ үргэлжилсээр байна. Хэлэлцээнд мөн Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, “Моссад”-ын тэргүүн Дэвид Барнеа нар оролцож байгаа бөгөөд тэд Египет, Катарын зуучлагч нартай уулзжээ. ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид зуучлагчидтай уулзахаар лхагва гарагт Каирыг зорьсон тухай урьд нь мэдээлсэн билээ. Палестины хэвлэлүүдэд мэдээлснээр, засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас ХАМАС бүлэглэлд хандан аль болох ойрын үед хэлэлцээр байгуулахыг уриалсан байна. Газын зурваст явуулж буй Израилын цэрийн ажиллагааг эрс буруушаадаг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн лхагва гарагт Каирт хүрэлцэн ирж,…

Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ийн автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага  2 сарын 14-ний 16:04 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 21:10 цагт бүрэн унтраалаа. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 525 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 284 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 31 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар 1…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдож, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгааг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Улмаар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Мөн мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн…

Дэлгэрэнгүй

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд уламжлал ёсоор ЦССҮТ-ийн захирлын тушаалаар хариуцлагатай жижүүр томилон ажиллуулжээ. Амралтыг угтаж бэлтгэлээ сайтар хангаж, цус, цусан бүтээгдэхүүний нөөцөө хангалттай бүрдүүлсний үр дүнд байдал тайван өнгөрсөн байна. Яаралтай үед дуудагдан ажиллах эмч, техникийн ажилтнуудын хуваарь гаргаад байсан ч бэлтгэл сайн байсны хүчинд асуудал гараагүй байна. Дашрамд дурдахад шинийн тавны өдөр Баянзүрх цус цуглуулах төвд өглөөний 10 цагийн байдлаар 8 хүн цусаа өгөөд байлаа. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

ийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулсан юм. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат: -Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Хоёрдугаар сар гарснаас хойш 14 аймгийн 47 сум төмөр зудтай. Мал бэлчээрлэх боломжгүй, малчид өвс тэжээлээ татах боломжгүй нөхцөлд байдалд орсон. Мөн 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна. Улсын хэмжээнд нийтдээ 250 гаруй сум зудын нөхцөлд байна. Ийм учраас өвөл хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хаврын турш хэрэгжүүлж, малчид иргэддээ бүх талын туслалцааг үзүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Яг үнэндээ ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч хангай болон говийн олон аймаг, суманд зуд нүүрлээд байна. Мал сүрэг ч ихээр хорогдлоо. Хэдэн малчид маань үнэхээр зүдэрч байна. Тэдэнд одоо ч төр, түмний тусламж хэрэгтэй болоод байна. Социализмын…

Дэлгэрэнгүй

Умард Солонгос өнөө өглөө Япон тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээллээ. Тус улсын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэнээр, пуужингуудыг өглөөний 9 цагийн үед зүүн нутгийн Вонсан боомт хотоос зүүн хойд зүгт харвасан байна. Умард Солонгосын тал нэгдүгээр сарын сүүлчээс хойш хэд хэд удаа далавчит пуужин харвах туршилт явуулсан юм. Энэ сарын эхээр явуулсан туршилтын дараа Пёньяны төрийн мэдлийн хэвлэлүүд Шар тэнгист “хэт том цэнэгт хошуу” бүхий далавчит пуужин, мөн зенитийн шинэ пуужин туршсан тухай мэдээлжээ. Пёньян сүүлд явуулсан туршилтуудын үеэр шинэ “Пулхвасал-3-31” стратегийн далавчит пуужин, мөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Хвасал-2” далавчит пуужинг туршсан байна. Далавчит пуужингууд нь нам өндөрт нисэж, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлж, сөнөөхөд хүндрэлтэй байдаг. Он гарсаар тус улс тав дахь удаагаа далавчит пуужин харваж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

2024 оны УИХ-ын сонгууль юу юугүй дөхчихлөө. Хамгийн том сөрөг хүчин болох АН-ын хувьд эрх баригчид руу хандаж  сүртэй реакц үзүүлсэн зүйл алга. АН-ын даргын түвшинд ч, гишүүд дэмжигчдийнх нь хүрээнд ч МАН руу зай завсаргүй довтолж байх цаг шүү дээ. Их дайны өмнөх нам гүм байдалд орчихсон гэлтэй ажин түжин… Хааяа нэг АН-ын бүлэг франкциас Лу.Гантөмөрийг огцруулах шаардлага хүргүүлж, унагаах гэж оролдож байгаа нь тус намын дотоод зөрчил, эрх ашгийн мөргөлдөөн зогсох болоогүйн нотолгоо биз ээ. Цагаан сарын өмнө А.Цэрэнбат тэргүүтэй АН-ын хэдэн эсэргүү гишүүн  намын даргаа авилгын гэмт хэрэгтэн мэтээр зарлаж хилийн хориг тавихыг шаардсан шүү дээ. Энэ…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн. Өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдоно. Жагсаалтаас 48 гишүүн тодорно. Нийт 126 гишүүнтэй болно. Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм. Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байна. Энэ нь хуулийн хугацаа нь хараахан болоогүйтэй холбоотой. Гэхдээ “…Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг хуваарилалт зарим намд явагдсаар байгаа аж. Тухайлбал, сая цагаан сарын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө болсон байна. Тодруулбал,…

Дэлгэрэнгүй