Зохиогч: Admin

2024 оны сонгуулийн өмнө УИХ дээр эмийн үнэ, чанарын асуудлаар том сонсгол болж, эмийн мафи монголчуудыг яаж хохироож байгааг нээлттэй хэлэлцэн, гарган тавьж байлаа. Ж.Чинбүрэн гишүүн “Чанаргүй хэрнээ өндөр үнэтэй эм оруулж ирдэг, худалдан борлуулдаг бүлэглэлийг илрүүллээ. Тэд харин намайг заналхийлж байна. Гэхдээ тэр хүмүүсээс айхгүй. Дахин сонгогдвол тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж нэн баатарлагаар зарлаж, улмаар сонгуульд ялалт байгуулсан юм. Эрхэм гишүүн та энэ бичлэгийг үзээд тэмцэлдээ эргэн ороорой. Д.Лхагвадорж https://www.facebook.com/share/p/ZnPAwtrfNQR3MAuv/

Дэлгэрэнгүй

онгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын сэргээн босголт, хөгжлийн банк сүүлийн 18 жилийн хугацаанд 140 орчим төсөлд 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олгосонд талархал илэрхийллээ. Уул уурхай, банк, санхүү, эрүүл мэнд, зам, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа хувийн хэвшлийн салбарт өгсөн санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцууллаа. Цаашид эдийн засгийг ногооруулах, төрөлжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан юм. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллаж, хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өрх өртсөн Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгохоор шийдвэрлэлээ. Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, Онцгой комисст орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп олгохоор болов. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөснийг Шадар сайд онцлоод, “Уур амьсгалын…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-тай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов-тай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт…

Дэлгэрэнгүй

УИХ-ын намрын чуулган эхэлсэн ч гишүүдийн ирц тааруу байгаа аж. Үүнд бухимдсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаандаа суудаггүй гишүүдийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд зарлаж байх үүргийг өгсөн байна. Цаашид сонгогчдын итгэлийг авч УИХ-ын гишүүн болчихоод идэвх, сэтгэлгүй хандлага гаргаад байгаа гишүүдийг эргүүлэн татах асуудлыг хөндөж магадгүй аж. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ. Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа…

Дэлгэрэнгүй

Австралид 16 нас хүрээгүй хүүхэд сошиал сүлжээ ашиглахыг хориглохоор ярилцаж эхэлжээ. АНУ, Францад ч энэ чиглэлээр хатуу арга хэмжээ авсаар байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ ЮНЕСКО-гийн санааг зовоож сургуулийн орчинд ухаалаг утас хориглох уриалга гаргасан. Гэтэл манайд 1-12 дугаар ангийнханд математикийн хичээлийг EDUTEN гэдэг программаар заах туpшилтыг Л.Энх-Амгалан сайдын үед эхлүүлсэн. Шинэ сайд ч үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нүдний хараа нь тогтоогүй, ухаан бодол нь цэгцэрч амжаагүй бяцхан хүүхдүүд EDUTEN хөтөлбөрийн хүрээнд хичээлээ гар утас, таблет, комьпютерээр хийнэ гэсэн үг. Хичээлдээ гар утас, таб аваад явж байна. Эцэг, эхчүүд нь гар утас авч өгөөд л алга болдог. Гэртээ…

Дэлгэрэнгүй

2024 оны 10 сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 10.04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс…

Дэлгэрэнгүй