Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ) хөл хөдөлгөөн ихтэй байна. ЦССҮТ-ийн явуулын баг тус байгууллага дээр очиж цус цуглуулж байгаа болохоор ажилтан албан хаагчид нь идэвхтэй хамрагдаж байна. Энэ үеэр НШШГГ-ын дэд дарга, хошууч Н.Эрдэнэбулгантай дараах яриаг өрнүүлэв. -Эх орончдын өдөр байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Нэгэн дуугаар бусдын амь насыг аврах үйлсэд нэгдэнэ гэдэг эх оронч үйл хэрэг мөн. Та бүхэн хэдэн удаа цусаа өгөөд байна вэ? -Баярлалаа. Би өөрөө хэд хэдэн удаа цусаа өгч байсан. Манай хамт олон ч бусдад амьдрал бэлэглэх уриалгыг талархан хүлээж авдаг. Ер нь хүнд хүргэж буй бодитой буянт…
Зохиогч: Admin
Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны гуравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 2-8°С хүйтэн байжээ. Энэ нь 1979 оноос хойшхи хамгийн хүйтэн гуравдугаар сар болсон юм. Харин 2018 оны энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0-9°С градус дулаан байсан нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн дулаан гуравдугаар сар болж байв. Харин 2013 оноос хойш олон жилийн дунджаас дулаан гуравдугаар сарууд үргэлжилж байгаа боловч энэ жилийн хувьд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Эх сурвалж: Ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл
Мэндчилгээ Эрхэм монголчууд, Монгол Ардын Намын гишүүн, дэмжигч, журмын нөхөд та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 103 жилийн ой болон Эх орончдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Эх орончдын өдөр бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, соён гэгээрлийн төлөө амь нас, ариун үйлсээ зориулсан үе үеийн эх орончдын үзэл санаа, үйл хэргийг эгнэгт санаж, энэ цагт эрхэмлэн үргэлжлүүлж, ирээдүй үед залгамжлуулах туйлын чухал өдөр юм. Монголчууд бид бол Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, хүн төрөлхтөнд “Пакс Монголика” буюу Монголын амар амгаланг тогтоож өгсөн бахархалт түүхийн…
“Сансар”-ын “И март”-ын нэг давхарт зогсч байтал нэгэн эмэгтэйн айхтар хахир хатуу дуу цочоолоо. Олон хүн гайхаж ийш тийшээ харав. Уурсан бачимдах нөгөө хүүхний дуу хоолой улам чангарав. Дэлгүүрийн урд хаалгыг зүглэвэл Солонгос хоолны газар байх. Тэнд 30 гаруй насны хүүхэн дөнгөж 19 орчим насны хоёр охин (уг зоогийн газрын зөөгч бололтой)-ыг байдаг чадлаараа загнан, харааж зүхэж байна. Тэр дээрэнгүй хүүхэнд бусдаас санаа зовох, ичиж айх мэдрэмж байдаггүй бололтой. Нөгөө хоёр охины царай нь хувхай цайж, их л балмагдаж байгаа нь илт. Залуу хүүхдүүд үйлчилгээн дээрээ алдсан байж болно. Гэхдээ олон нийтийн газар хүний хүүхдүүдийг элдэв үгээр хэлж, дайрч доромжлох…
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна. Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх…
АН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж “Энэ жил бол сонгуулийн жил. Монгол орон даяар цас их орж шуурснаар ихэнх нутгаар зуд болж байна. Амьжиргааны эх сурвалж болсон мал ихээр хорогдлоо. Мал аж ахуй бол эдийн засгийн тулгуур багана. Мал сүргийн тоо цөөрөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Харамсалтай нь эрх баригчдын хувьд хуучин коммунист аргаар хандив, татварыг тэглэх арга хэмжээ авч байна. УИХ-ын гишүүд зудын онцгой нөхцөл байдалтай байгаа Сүхбаатар, Дорнод аймгуудад очихгүй хэрнээ өөр аймгуудаар явж байна. Малчдад туслах нэрээр зудaap далимдуулж улстөр хийж байна. Жишээ нь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан…
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэp Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Төрөөс мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй. Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна. Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн…
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь…
2024 оны 1 дүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь нас үрэгдэж, олон хүн орон гэргүй болсон. Хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна. Осол болсны ердөө маргааш нь Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тэсэрч дэлбэрэх бодис агуулж буй ААН-үүд, үйлчилгээ үзүүлдэг газрууд, тэр дундаа бензин тос шатахуун, хийн газ, пропан зэрэг ил далд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьцгаая. Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг…