Зохиогч: Admin

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болжээ. Түүний хувьд 2008, 2012, 2016 онуудад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан юм. МАН дотор нэр нөлөө сайтай, улстөрийн хувьд харьцангуй туршлагатай, бэлтгэгдсэн хүн. Түүнийг “ЖДҮ-чин” хэмээн цоллох нэгэн байдаг ч авсан зээлээ эргэн төлсөн байдаг. Уг нь эрчимжсэн мал ахуй хөгжүүлэхээр төлөвлөсөн боловч улстөржилтөөс болоод зээлээ зориулалтын дагуу ашиглалгүйгээр буцаагаад төлсөн гэдэг. Тэрбээр ирэх сонгууль нэр дэвшихийн тулд төрийн ажлаа өгсөн бололтой. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр хотын дарга Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэг болгов. Тэрчлэн “Урт цагаан” болон “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгав. Түүнчлэн автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөх юм. Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо  багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа…

Дэлгэрэнгүй

2024 оноос ахмадын тэтгэврийг эргээд таван жилээр тогтоодог болж буй. Ингэснээр тэтгэвэрт гарч буй ахмадууд төдийгүй өнгөрсөн жилүүдэд зургаагаас долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад ч таван жилээр шинэчлэн тогтоолгох боломж үүсч байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа. -Ажилласан 6-7 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон ахмадууд  эргээд таван жилийн дунджаар тооцуулах боломжтой болж байгаа юм байна. Энийг ямар хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа вэ? -Монгол улс 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэтгэвэр тогтоолгоход тооцдог ажилласан жилийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг 2019 оноос хойш хэрэгжүүлсэн. Ингээд…

Дэлгэрэнгүй

“Тэр надаас гэр бүлийнхээ талаар асуухад би хариулж чадахгүй. Үүний оронд би гүнзгий амьсгаа аваад сэдвийг өөрчилснөөр эцэг, эхээ нэхэх хүүхдийн асуултаас зайлсхийхийг хичээдэг.” Моин Абу Резк бол Газын зурвасын төв хэсэгт орших Дейр аль-Балах дахь Аль-Акса Мартирс эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байгаа дөрвөн настай зээ хүү Омарынхаа амьд үлдсэн цорын ганц хамаатан нь юм. Омарын зүүн гараа тайрахаас өөр аргагүй болсон ба баруун хөлөндөө  ил шарх, цээж, нүүрэндээ жижиг шарх авчээ. Израилийн агаарын цохилтын дараа эрүү нь мултарсан байсан бөгөөд Моины хэлснээр түүний гэр бүлийн 35 гишүүн амь үрэгджээ. Ээж, аав, эмээ… Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн…

Дэлгэрэнгүй

Өнгөрөгч долоо хоногт улс орон даяар хугацаат цэргийн албаны шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Аав ээж, өвөө эмээ, ах эгч, дүү төрөл төрөгсөд, энхрий хайрт найз охин гээд байлдагч нарын хамгийн эрхэм нандин хүмүүс цэргийн ангийн хашаанд жагсаалын талбайг тойрч зогссон харагдана. Тэр энэ гэж ялгахын аргагүй халзан хүмүүс байх юм, ахыгаа яаж олно гэсээр аав, ээж хоёрынхоо гараас зэрэг чангаах охин цаанаа л нэг эгдүү. Харин сурагчийн ширээнээс нөхөрлөсөн болов уу гэмээр үе тэнгийн охид, хөвгүүд тэнд байна гэж гараараа заасан зүгтээ харж, инээд алдсаар л байв. Хүүхэд зангаараа бие, биеэ хөөрхөн шоглочихдог тэд өнөөдөр эгнээнээсээ…

Дэлгэрэнгүй

Өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга  Б.Энхбаяр Нүүрсний хоёр дахь сонсголоор хэлэлцэх асуудал болон ямар хүмүүс гэрчээр дуудагдсаныг сэтгүүлчдэд танилцуулсан. Сайдын мэдэгдсэнээр 12 дугаар сарын 18-22-нд нүүрсний сонсголын хоёр дахь үе шатыг дарааллын дагуу зохион байгуулах юм байна. Энэ удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан,  “Тавантолгой түлш” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, “Голомт”-ын Д.Баясгалан нарын улстөр, бизнесийн нөлөө бүхий эрхэмүүд гэрчээр дуудагджээ. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт нар гэрчээр дуудагдсан байна.

Дэлгэрэнгүй

Энэ сошиал ертөнц, ухаалаг утас чинь хүүхэд, залуусын мөрөөдөл, бодит хүсэл, ирээдүйг арчаад эхэлжээ. Нобелийн шагнал авая, Ангараг гараг дээр газардах анхны сансрын нисэгч болоё, шинжлэх ухааны гайхамшигтай нээлт хийе, боловсролын чанарыг ингэж сайжруулая, утга зохиол, урлагт шинэ салхи оруулая, улстөрд огт өөр арга механизм, жишиг тогтоое, нийгмийн сэтгэлзүйг эрс өөрөөр залая, Улаанбаатарын утаа, түгжрэлийг ингэж арилгая гэж бодож, хүсч, марөөдөж бгаа залуус хэр олон бна вэ? Ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлийн талаар залууст ямар ойлголт бна вэ?! Утсаа тэвэрч, эцэг эх шигээ идэвхгүй амьдралын урсгалд орж бга нь эмгэнэл гэхээсээ түгшүүр! Материаллаг ахуй устах нь хүн төрөлхтөн сөнөхийн дохио!…

Дэлгэрэнгүй

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. Б.Бядран:Олон улсын жишигт нийцсэн, чамбай сайн хууль баталлаа гэж шинэ Үндсэн хуулиараа бахархаж явдаг Юуны өмнө ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан хамтран зүтгэж түүхэн гавъяа бүтээлцсэн АИХ-ын депутатууд, эрдэмтэн мэргэд, ард иргэдэд талархал илэрхийлье. Энэхүү түүхэн баримт бичиг боловсруулж батлах үйл ажиллагаа…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийх үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. Нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдэх хамгийн гол шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах явдал” хэмээн нэлээд ноцтой дүн танилцуулав.

Дэлгэрэнгүй