Зохиогч: Admin

УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо. Тус аймгийн нутгаар Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь их байна. Аймгийн 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгджээ. Энэ үеэр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас отор нүүдэл хийж байгаа залуу малчин А.Дорждагвынд зочиллоо. Залуу малчин гэр бүл ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолсон…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2019 оноос Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Япон Улсад  “Тусгай ур чадвартай”  Монгол ажилтныг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү ажиллах хүчний зохистой ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд  2020-2023 онд  Япон Улсын 112 ажил олгогч байгууллагатай  “Ажил үүргийн гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд Япон Улсад “Тусгай ур чадвартай ажилтан” – аар ажиллахыг  хүсч буй иргэн Та  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаж,  гэрээний хугацаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ажил үүргийн гэрээ байгуулсан дараах ажил олгогч байгууллагуудаар дамжуулан бүртгүүлэх боломжтой болохыг зөвлөж байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна. Түүнчлэн такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. /Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс/

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-аасаа гарч ХҮН-д элсэж магадгүй гэсэн “шуум” тараад эхэлжээ. Зарим хэвлэлүүд ч бараг элсчихсэн мэтээр бичсэн байна. Түүний хувьд 2003 онд АН-ын даргаар томилогдож, улмаар Б.Эрдэнэбатын МАШСН гэгчтэй хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан 2004 оны сонгуульд орсоныг сонгогчид мартаагүй. Ямар ч байсан тухайн үед парламентын 33 суудал авч байсан юм. Гэхдээ угийн түнжин муутай байсан соцдек Р.Гончигдорж нь түүнд боломж олгоогүйгээс “Эх орон-Ардчилал” эвсэл тарж, М.Энхсайханыг намын даргаас мулталж дөнгөсөн билээ. М.Энхсайхан АН-ын даргын тамгыг өгөлгүй авч зугатаасан хэрэг хэвлэлийн гол сенсаац болж байлаа. Удаа ч үгүй тэрбээр 2006 онд Үндэсний Шинэ Нам гээчийг байгуулж, МАН-ын…

Дэлгэрэнгүй

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54…

Дэлгэрэнгүй

Муу зүйл заримдаа сайныг тодруулдаг. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн“буян”-аар Монгол Улс парламентын засаглалаар замнасны сайн талыг олж мэдсэн юм. Учир юу хэмээвэл, өнгөрсөн 2023 онд УИХ хяналтын эдгээр асуудлаар сонсголыг зохион байгуулсан. Эндээс олон нийт цаадах үнэнээс хэмжээ хязгаартай ч гэсэн тодорхой мэдээллийг олж авсан. Энэ нэг тал нь юм. Гэхдээ сонсголоор тухайн хулгай зэлгийн хамаг үнэн илчлэгдсэн үү гэвэл үгүй. Угаасаа тэгэх ч боломж багатай аж. Дээрээс нь УИХ-ын сонсголтой зэрэгцээд нийгмийг шууруулсан зарим таагүй үйл явдал өрнөх болов. Давхцал гэхэд эргэлзээтэй явдлууд гарч байгаа нь анхаарал татсаар байгаа юм. Хөгжлийн банкны сонсгол бол гаднын ямар нэг “сарниулагч”-гүйгээр явагдаж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож…

Дэлгэрэнгүй

Хүнсний захууд дээр гурилын үнэ дахиад  өсчихөж. Шалтгааныг нь асуугаад ч нэмэргүй. “Цаанаасаа өсөөд ирсэн юм чинь бид дагаад л нэмнэ ш дээ” гэдэг улиг болсон бэлэн үгээ л хэлнэ. Аливаа баяр ёслолыг угтаад үйлдвэрлэгчид,  худалдаачид барааныхаа үнийг нэмдэг гаж буруу жишиг тогтоод уджээ. Гэтэл олон улсад ямар нэгэн баярыг тохиолдуулаад харин ч өргөн хэрэглээний барааны үнээ бууруулдаг. Манайд эсрэгээрээ явж ирсэн нь зах зээлийн жам буруу тийшээ хазайж байгаагийн илрэл биз дээ. Хамгийн гол нь үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан зохицуулах үүрэгтэй ШӨХТГ хэмээх төрийн том байгууллага сүүлийн үед таг болчихлоо. Өргөн хэрэглээний барааны үнэ худалч хүнд сараар бус…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 809 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 1, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нийт 1385 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1168, гэмт хэргийн шинжтэй 63 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ. Тодруулбал, нийт 1385 гомдол ирснээс хүний биед халдах хэрэг 38, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 64 бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй