Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2024 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм,…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуульд нэг ч удаа АН болон бусад нам эвслээс сонгогдож байсан түүхгүй “улаан” гэгддэг Говь-Алтай аймаг 2020 оноос хойш цэнхэртэх болсон юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны орон нутгийн сонгуульд тус аймгийн бараг бүх суманд АН ялалт байгуулсан билээ. Энэ удаад ч Алтайчууд АН-ыг сонгожээ. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Говь-Алтай аймагт Ардчилсан Нам олонх боллоо.  Урьдчилсан дүн мэдээгээр аймгийн ИТХ-ын 29 мандатын 18-д нь АН, 11-д нь МАН ялалт байгуулсан тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.  Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард…

Дэлгэрэнгүй

Орон нутгийн сонгуулийн дүн гарлаа. Нийслэлийн 45 мандатын 40-д нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Харин аймаг, орон нутгийн дүнгээр бол 21 аймгийн 7-д нь АН ялалт байгуулсан байна. ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн парламентад суудалтай намуудаас нийслэлд нэг ч хүн сонгогдсонгүй. Сүүлд авсан мэдээгээр НИТХ-д урьдчилсан дүнгээр 8 суудал аваад байсан АН сүүлчийн дүн гарахад 3 суудлаа алдсан байна.

Дэлгэрэнгүй

Скүүтэр, дугуй, цахилгаан дугуй, мопед, мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байхад арга хэмжээ авахгүй байна. Драмын театрын дэргэдэх айриш пабын хажууд скүүтэр дээр сундлан давхиж явсан 17-18 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нэгэн эмэгтэйг шуудхан мөргөчихөв. Үүндээ санаа зовж байгаа ч шинж алга. Харин ч өөрсдийгөө өмгөөлөн янз бүрийн үг унагааж байх юм. Төв шуудангийн хажуугаар явж байсан 60 гаруй насны ахмад хүнийг мөн л араас нь мөргөчихлөө. Энэ мэт жишээ тасрахгүй байна. Гэтэл яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. Мөн түүний хүргэн дүү “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр тохиож буй Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдригй тохиолдуулан ЭМЯ-наас олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ жилийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна. ДЭМБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа аж. Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд тэдний 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлдэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнээс 31 хувь нь сэтгэл түгших, 28.9 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Харин манай улсад 11700 хүний хамруулсан судалгаанаас харахад 18.4…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна гэж НОБГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй