Зохиогч: Admin

Улаанбаатарт орон сууцнуудаас их юм алга. Гэхдээ барилгажилтыг дагаад чанар, аюулгүй байдал гэдэг амин чухал шаардлага дагаад үүсдэг. Үүний нэг нь цахилгаан шатны асуудал юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд нийт 1200 цахилгаан шатны 800-гийнх нь ашиглалтын хугацаа дууссан талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Үүний мөрөөр холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авсныг хэн ч мэдэхгүй. Өнгөрөгч гурван жилд 16, түүнээс ч дээш давхар барилгууд олноор баригдав. Харамсалтай нь цахилгаан шатны осол аваар тасарсангүй. 2020 оны 8 дугаар сарын 27-нд “Залуус” хороололд цахилгаан шат унаж хоёр хүн гэмтсэн, 2022 оны 1 дүгээр сарын 27-нд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны…

Дэлгэрэнгүй

Элдэв үггүй, хэлье гэснээ бодолтой, шууд, товчхон хэлчихдэг, зоримог, алсыг харах нь эр хүний мөн чанар. Мөн жинхэнэ Монгол эр хүн амиа бодох, алив зүйлийг дөвийлгөх, гүтгэх, өс санах, давслах, өөрийгөө магтах, хов жив ярих, сүржигнэх, бусдыг дорд үзэх, үглэх, хэрүүл хийх, хүн муулах, хүний мууд дурлах, мууг нь үзэх зэргийг цээрлэдэг. …30 дөхөж яваа насны бүсгүй 3-5 орчим насны хоёр хүүхэд хөтлөөд гарцаар, бүр ногоон гэрлээрээ гарч явтал хар өнгийн мини жип дайрах шахаад ороод ирлээ. Тэгээд ч зогссонгүй жолоочийн хажууд сууж явсан хүрэн царайтай залуу цонхоороо “Муу гичий минь зайлаач” гэж орилов. Хоёр хүүхэд ч багагүй цочсон бололтой,…

Дэлгэрэнгүй

Нигер улсад цэргийн эргэлт хийсэн үймээн дэгдээгчид “лалын жихад бүлэглэлтэй тэмцэх хүрээнд Францын цэргийн ангиудыг Нижерт байрлуулах тухай гэрээг цуцалж байгаа”-гаа мэдэгдлээ. “Нигерт болж буй үйл явдалд Францын зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж байгаатай холбогдуулан Эх орноо аврах үндэсний зөвлөлийн /CNSP/ зүгээс тус улстай аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт байгуулсан бүх гэрээгээ цуцлахаар шийдвэрлэлээ” гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Үүний сацуу, CNSP-ийн төлөөлөгч, хурандаа Амаду Абдраманы ярьснаар, Нигер улсаас Франц, АНУ, Нигери, Того гэсэн 4 улсад суугаа элчин сайд нарын бүрэн эрхийг цуцалсан байна. Өмнө нь, Франц, АНУ, Нигерийн эрх баригчдын зүгээс үймээн дэгдээгчдийн үйл ажиллагааг буруушааж, хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Дональд Трампийг дөрвөн хэрэгт буруутган хэрэг үүсгээд байгаа. Трампийн хувьд 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолын ордон руу халдсан хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгдлээ. Тэрбээр сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Надад тулгаж байгаа ял нь улс төрийн өрсөлдөгчөө хавчиж байгаа одоогийн эрх баригчдын үйлдэл” хэмээн онцолсон юм гэж CNN мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд…

Дэлгэрэнгүй

 “Долоогийн бүлэг” болон хөгжиж буй орнуудын өндөр түвшний төлөөлөгчид Киевийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх гэж байгаа талаар Украины тал батлан мэдээлжээ. Саудын Арабад болох үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын Андрей Ермак лхагва гарагт нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүний хэлснээр, уулзалтад оролцогчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ. Уг саналд Оросын цэргүүдийг гаргах зэрэг заалт багтжээ. Энх тайвныг НҮБ-ын Дүрэм, Украины тавьсан нөхцөлүүдэд тулгуурлан тогтоох ёстойг А.Ермак хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ Саудын Арабын баруун нутгийн Жидда хотноо бямба,…

Дэлгэрэнгүй

 Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан  хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай  хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах  дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт зөөгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс…

Дэлгэрэнгүй

Драмын театрын ойролцоох хүнсний дэлгүүрт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн бололтой хөвгүүн орж ирээд хоёр шил пиво авав. Касс эмэгтэй “Чи хэдэн настай вэ?” гэж асуyвал нөгөө хүү “21 настай” гэж жишим ч үгүй худлаа хэлдэг байгаа. Касс “Үнэмлэхээ үзүүл” гэвэл халамцуу хүү “Байхгүй ээ” гэснээ “За яахав дээ, өгчих л дөө” гэж шаналгав. Касс “Дараа үнэмлэхээ авчраарай” гэж хэлээд согтууруулах ундаа өгөөд явууллаа. Ашгаа бодоод насанд хүрээгүй хүүхдүүдэд архи зарж болохгүй шүү дээ! Өсвөр үеийнхэн хар багаасаа архи тамхинд донтож байгаатай хатуу тэмцэх цаг болж! Г.Бат

Дэлгэрэнгүй

Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг 08 дугаар сарын 02-ны 07:30 цагийн байдлаар түр хаасан хэвээр байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан. Үүний улмаас Баянхонгор чиглэлийн талаас суудлын 30 автомашин, 3 автобус, ачааны нэг автомашинд нийт 120 орчим иргэн боогдсон байдалтай байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ анхаарууллаа.

Дэлгэрэнгүй