Зохиогч: Admin

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 2 хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг сэрэмжлүүлж  байна. Иймд: Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байх Орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах Цаг агаар сэрүүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуухны аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны хүүхэд, өндөр настан,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана хотын “Хосе Марти” олон улсын нисэх онгоцны буудалд  Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Бүгд Найрамдах Куба Улсын Аж үйлдвэрийн сайд Элои Алварез Мартинез нар угтан авав. БНКУ-ын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосныг хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй

Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр шүүгчийн тусгай саналаар 2021 оны долдугаар сарын 19-ний хүчингүй болгосон. Мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, улмаар хэрэгсэхгүй болоод дууссан. Энэ асуудлыг улс төрийн хүрээнийхэн, ер нь олон нийт сүүлийн үед нэлээд сонирхоод байгаа нь ажиглагдах болов. Өөрөөр хэлбэл, С.Баярцогттой холбоотой шүүхийн шийдвэрүүдийг эрж хайгаад эхэлжээ. Гэвч олдохгүй байгаа аж. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн дагуу  Монгол Улсын хэмжээнд шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааг бүхэлд нь цахимжуулан шүүхийн шийдвэр нэг бүрийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах зориулалт бүхий www.shuukh.mn цахим хуудаст нийтэлдэг болсон. Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах…

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Тэгвэл 2023 оны 9 дүгаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд 32 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 22 сая 579 мянга 509 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Дэлгэрэнгүй

Аливаа улс, ард түмний хувь заяа, оршин тогтнох ирээдүй нь төр засгийн удирдлагын чадамжаас шалтгаалдаг. Сингапур зэрэг хөгжлийн оргилд хүрсэн орнуудын туршлагаас харахад бэлтгэгдсэн өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг нарийн шалгуураар шигшиж, улмаар холбогдох албан тушаалд томилдог юм билээ. Энэ алтан зарчмаа хэзээ ч алдалгүй ирсэн бөгөөд хөгжлийн нууц нь ердөө л үүнд бий. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн гэх манай улсын 30 гаруй жилийн түүхэнд үүнээс огт өөр философи үйлчилж ирсэн болохоор хоцрогдох нь аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл боловсон хүчний бодлого утгаараа алдагдсан. 1990 онд Улаанбаатарын ахуй нөхцөл ямар байсан бэ? Өнөөдөр тэр үеэс дордсон уу гэхээс дээшилсэнгүй. 21 дүгээр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ. 2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Засгийн газар 148-р тогтоолоороо 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь жилдээ 100 мянган тонн ган цувимал…

Дэлгэрэнгүй

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг. Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм. Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа. -Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн өмнөх жил сурталчилгаа, пиар аль хэдийн эхэлж ХМХ-үүд монголчуудыг зай завсаргүй бөмбөгддөг “ёс заншил” тогтоод их удсан билээ. Харин энэ жил “таг чиг”, “амар тайван”. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больчихоо юу ?! Тэгвэл ёстой нар баруунаас гарна. Энэ удаад улс төрийн өрсөлдөөн тэмцэл нууц байдалтай, хөшигний цаана өрнөж, ёстой жинхнээсээ “алалцаж” байна. Үүнийг улс төр судлалд “хивсэн дорх нохдын зодоон” гэж шог боловч онож нэрлэдэг. Гэвч тэртээ тэргүй сонгууль тулсан учраас удтал нуух ямар ч боломж байхгүй. Гэтэл саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуулийн “тохиргоо”-ны нэлээд том хэсэг ил гарав. Энэ тухай товч өгүүлсү… Намуудын…

Дэлгэрэнгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “Восточный” сансрын төвд уулзалт хийлээ. Яриа хэлэлцээ дууссаны дараа ноён Ким хувийн хуягт галт тэргэндээ сууж гэртээ харих урт аялалаа эхлүүлсэн гэж Оросын төрийн хэвлэл мэдээллээ. В.Путин уулзалтын дараа хэлсэн үгэндээ  цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан хэмээн мэдэгджээ. Үүний хариуд ОХУ-ын зүгээс Хойд Солонгост  хиймэл дагуул бүтээхэд тусална гэж Москвагийн албаныхан мэдэгджээ. “Энэхүү уулзалт Украины эсрэг дайныг дэмжих зорилгоор ОХУ зэвсэг худалдан авах зорилготой” гэсэн АНУ-ын мэдэгдлийг хоёр тал үгүйсгэв. Ким сансрын дэвшилтэт технологиос гадна хүнсний тусламж хүссэн байх магадлалтай. ОХУ-ын зүүн хязгаарт хоёр өдрийн турш аялсан ноён Кимийг В.Путин халуун…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос…

Дэлгэрэнгүй