Зохиогч: Admin

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Нийслэлийн газрын наймаа, замбараагүй газар олголт үе, үеийн БОАЖ-ын сайдтай холбоотой гэж нийслэлийн Засаг дарга саяхан мэдэгдсэн. Энэ үнэн үү? -УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг тогтоож өгсөн. Нийслэлтэй энэ огт хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газрууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. Харин нийслэл тусдаа. Өнгөрсөн 2011 онд тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, БОАЖ-ын сайд нар дээр хэлсэн УИХ-ын тогтоолоор тогтоосон Богд хан уулын дархан цаазат газрын…

Дэлгэрэнгүй

Хижээл насны эр эмийн санд орж ирээд нэг удаагийн улавчны үнэ асуувал эмийн санч “300 төгрөг” гэв. Нөгөө эр “За байз надад бэлэн 200 төгрөг л байдаг. Гэртээ ороод ирье дээ” гэвэл эмийн санчтай ярьж зогссон 30 орчим насны туранхайвтар, нүдэнд дулаахан бүсгүй “Та яарч яваа байх. Улавчаа аваад яв. Би 300 төгрөг өгчихье” гэв. Нөгөө эр “Баярлалаа, дүү минь. Май энийг ав” гээд 200 төгрөгөө сарвайвал бүсгүй эелдэг инээмсэглээд “Санаа зоволтгүй ээ. Та гэр үүгээ буцаж орж цаг алдаад хэрэггүй” гэв. Хижээл эрийн нүд хормын дотор сэргэж байгаа нь харагдав. Мөнгөний их, багадаа бус хүний сэтгэлд хамгийн гол утга…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд малчид арилжааны банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсэж, өрхийн орлого тасалдах нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар, малчдын арилжааны банкнаас авсан зээл дунджаар 10 сая төгрөг байна. Нийт малчдын авсан зээлийг мөнгөн дүнгээр авч үзвэл 1,3 их наяд төгрөг байгаа юм. Малчид зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулснаар арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Үүнтэй холбогдуулж зээлийн хүүгийн 6 хувийг нь малчид өөрсдөө төлж, зөрүүг нь төрөөс хариуцах асуудлыг судлах шийдвэр гаргалаа” гэлээ.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа ·      “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. ·      Орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. ·      Гаалийн…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг зурах арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар АНУ-ын Хөдөлмөрийн яамны туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Патрисиа Силви, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Ричард Буанган, АНУ-ын Хөдөлмөрийн яамны ОУ-ын харилцаа, эдийн засгийн судалгааны газрын дэд захирал ноён Ли Зао, яамны туслах төрийн нарийн бичгийн даргын ахлах туслах хатагтай Моник Молина нартай ажил хэрэгч уулзалт хийв. Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар АНУ болон Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаа болон ОУХБ-аас хэрэгжүүлж байгаа Албан бус эдийн засгийг албажуулах төсөд дэмжлэг…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 2 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 71 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 220 дуудлага хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.…

Дэлгэрэнгүй

Эцэг, эхчүүд, багш нараа! Хүүхдүүдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихгүй бол сүүлийн үед сошиал орчин дахь элийрэл балайрал, эрээ цээргүй үзэгдэл газар авлаа шүү! Хүн гэдэг ухамсарт амьтан чинь зэрлэг адгуус биш шүү дээ! Хүний нийгмийн үнэт зүйл, соёл иргэншлийн мөн чанарт захирагдах нь хууль бөгөөд зарчим. Энэ бол хүн төрөлхтний оршин тогтнох үндэс юм. Бүх шатны сургуульд уран зохиолын хичээлийн цагийг нэмж, хүүхэд, залуусын сонирхолыг сонгодог зохиол руу чиглүүлмээр байна. Ард түмнийг соён гэгээрүүлэх, нийгмийн ухамсрыг эрүүлжүүлэх бодлого хөсөр хаягдсаны үр дагавар их л хатуу бууна даа!!! Угаасаа горыг нь амсаад хэдийнэ эхэлсэн! Нэгмөсөн оройтоогүй дээрээ том, багагүй, дээр, дооргүй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр (2024.02.27) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Ата Бейит” дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд тус улсын Парламентын дарга Н.Шакиев хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай хоёр улс түүх, өв соёлын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд юм.  Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог,…

Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн төвөөс баруун тийш 150 км-т орших Цэнгэл сум II багийн “Хаг” гэдэг газар, Баянхонгор аймаг, Галуут сумын Хайрхан багийн “Бунхант” мөн аймгийн Эрдэнэцогт сум, Угалз багийн “Дээд жаргалант” орчим газруудад зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тухай дуудлага өчигдөр /2024.02.27/-нд хүлээн авсан. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэв. Ингэхдээ хаагдсан зам давааг нээж малчдад шаардлагатай нүүрс, түлээ, өвс тэжээл хүргэж өгч ажиллалаа. Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын талд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид, иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.

Дэлгэрэнгүй