Зохиогч: Admin

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “Восточный” сансрын төвд уулзалт хийлээ. Яриа хэлэлцээ дууссаны дараа ноён Ким хувийн хуягт галт тэргэндээ сууж гэртээ харих урт аялалаа эхлүүлсэн гэж Оросын төрийн хэвлэл мэдээллээ. В.Путин уулзалтын дараа хэлсэн үгэндээ  цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан хэмээн мэдэгджээ. Үүний хариуд ОХУ-ын зүгээс Хойд Солонгост  хиймэл дагуул бүтээхэд тусална гэж Москвагийн албаныхан мэдэгджээ. “Энэхүү уулзалт Украины эсрэг дайныг дэмжих зорилгоор ОХУ зэвсэг худалдан авах зорилготой” гэсэн АНУ-ын мэдэгдлийг хоёр тал үгүйсгэв. Ким сансрын дэвшилтэт технологиос гадна хүнсний тусламж хүссэн байх магадлалтай. ОХУ-ын зүүн хязгаарт хоёр өдрийн турш аялсан ноён Кимийг В.Путин халуун…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос…

Дэлгэрэнгүй

“Хуванцаргүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэгч Р.Нямдоржийн “Хөх сав устгах “дайн”-д Монголчууд ялагдаж, хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна” гарчигтай асуудал дэвшүүлсэн өгүүллийг уншив. Санал нэг байна. Хуванцар савнаас ялгардаг хорт бодис хорт хавдрын шалтгаан болж байгаа талаар мөн ч олон жил ярьж байгаа ч хэрэглээнээс халах талаар тоймтой ахиц гарсангүй. Хөдөөгүүр явж байхдаа айраг, cүү цэгээгээ уламжлалт хөхүүрэнд бус том хуванцар саванд эсгэж, тэндээ бүлж байхыг олонтаа харж харамсахын дээдээр харамсан халаглаж билээ. Өнөөдөр Хавдрын эмнэлгийн оочер, ачаалал ямар байгааг бүгдээрээ л харж байна. Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол оройтно доо. Бас баталгаагүй, химийн хортой хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирдэгийг…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдлагын багийн бодлого, шийдвэр болон хэрэгжүүлж буй Гурван суурьт хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, Улаанбаатар хотын бодлогыг ямар үндэслэлээр, хэрхэн гаргадаг вэ? -Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа авснаасаа хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, хотын бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа. Есөн дүүрэг, харьяа 123…

Дэлгэрэнгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Орост ховорхон дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байсан бөгөөд тэд энэхүү уулзалтаараа зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийж, цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж найдаж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар Умард Солонгос Украины дайнд зориулж Орост сум, зэвсгийг нийлүүлэхээр тохиролцож магадгүй байна. Москва хариуд нь тагнуулын хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоц зэрэг зэвсгийн технологитой холбоотой технологийг Пхеньян руу шилжүүлэх талаар ярилцаж магадгүй юм. Хэрвээ Ким, Путин нар Хятадтай гурван талын тэнгисийн цэргийн сургуулилт хийх зэрэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцвол Солонгосын хойг болон бусад бүс нутагт аюулгүй байдлын томоохон сорилт бий болно гэж…

Дэлгэрэнгүй

Ливид  үерийн гамшигийн улмаас далан нурж, байшингуудыг нураасны дараа 5000 гаруй хүн амиа алдсан гэж таамаглаж байна. Ливийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр далан нурж, аль хэдийн үерт автаад байсан газруудад илүү их ус түрж орсны улмаас 5,000 гаруй хүн амиа алдаж, 10,000 хүн сураггүй алга болсон гэдэг урьдчилсан статистик гарчээ. Ливи дэх Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийн тэргүүн Тамер Рамадан мягмар гарагт Швейцарийн Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Амиа алдсан хүмүүсийн тоо олон мянгаар тоологдож байна” хэмээн мэдэгджээ. Доод тал нь 5,300 хүн нас барсан гэж Ливийн зүүн нутгийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. БНСУ-ын “Бан Ги Мүн” сан болон Стэнфордын их сургуулиас хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр өглөө 09 цагийн үед Сүхбаатарын талбайн урд талын замын голд “приус-30” машинаас 40 орчим насны эмэгтэй хэнэг ч үгүй буучихлаа. Ихэмсэг ярвагар царайтай тэр хүнд бусдаас санаа зовсон шинж даанч алга. Харин ч өөрийнхөө хийж буй зүй бус үйлдлээрээ гайхуулж байгаа нь илт. Соёлжиж, боловсорсон өөр улс оронд бол иймэрхүү үзэгдэл эвэртэй туулай харсан дайны бүдүүлэгт тооцогдоно. Гэтэл манайд он цаг улирах бүр хүмүүсийн ухамсар, ухаан дордсоор, соёлын хувьд хоцрогдсоор… Хогийн сав хамар доор нь байхад заавал гудамжинд хаяна. Цэр, нусаа хаана ч хамаагүй цацна. Олон нийтийн газар нэг нэгэнтэйгээ ичмээр хэрэлдэж, уралцана. Өөрийнх нь буруу байхад бусад руу…

Дэлгэрэнгүй

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Цагаан аралын судалгаа, мэдээллийн төвд БОАЖЯ-ны харьяа Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ хамтран Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид, Орчны бүсийн зөвлөлийн гишүүд, байгаль хамгаалагчдад 2023 оны есдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлгийг нээж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад, ЦУНБХТ-ийн захирал Т.Бүдээхүү нар үг хэлсэн. Энэхүү хамтарсан сургалт, хэлэлцүүлэг нь байгаль орчны салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага, мэдээллээ солилцож,ялангуяа олон нийт, хүүхэд, залууст байгаль хамгааллын нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 34 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой. Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын…

Дэлгэрэнгүй