Зохиогч: Admin

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэp Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Төрөөс мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй. Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна. Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн…

Дэлгэрэнгүй

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг  сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, 2021 онд  43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь…

Дэлгэрэнгүй

2024 оны 1 дүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь нас үрэгдэж, олон хүн орон гэргүй болсон. Хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна. Осол болсны ердөө маргааш нь Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тэсэрч дэлбэрэх бодис агуулж буй ААН-үүд, үйлчилгээ үзүүлдэг газрууд, тэр дундаа бензин тос шатахуун, хийн газ, пропан зэрэг ил далд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьцгаая. Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг…

Дэлгэрэнгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Нийслэлийн газрын наймаа, замбараагүй газар олголт үе, үеийн БОАЖ-ын сайдтай холбоотой гэж нийслэлийн Засаг дарга саяхан мэдэгдсэн. Энэ үнэн үү? -УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг тогтоож өгсөн. Нийслэлтэй энэ огт хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газрууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. Харин нийслэл тусдаа. Өнгөрсөн 2011 онд тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, БОАЖ-ын сайд нар дээр хэлсэн УИХ-ын тогтоолоор тогтоосон Богд хан уулын дархан цаазат газрын…

Дэлгэрэнгүй

Хижээл насны эр эмийн санд орж ирээд нэг удаагийн улавчны үнэ асуувал эмийн санч “300 төгрөг” гэв. Нөгөө эр “За байз надад бэлэн 200 төгрөг л байдаг. Гэртээ ороод ирье дээ” гэвэл эмийн санчтай ярьж зогссон 30 орчим насны туранхайвтар, нүдэнд дулаахан бүсгүй “Та яарч яваа байх. Улавчаа аваад яв. Би 300 төгрөг өгчихье” гэв. Нөгөө эр “Баярлалаа, дүү минь. Май энийг ав” гээд 200 төгрөгөө сарвайвал бүсгүй эелдэг инээмсэглээд “Санаа зоволтгүй ээ. Та гэр үүгээ буцаж орж цаг алдаад хэрэггүй” гэв. Хижээл эрийн нүд хормын дотор сэргэж байгаа нь харагдав. Мөнгөний их, багадаа бус хүний сэтгэлд хамгийн гол утга…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд малчид арилжааны банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсэж, өрхийн орлого тасалдах нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар, малчдын арилжааны банкнаас авсан зээл дунджаар 10 сая төгрөг байна. Нийт малчдын авсан зээлийг мөнгөн дүнгээр авч үзвэл 1,3 их наяд төгрөг байгаа юм. Малчид зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулснаар арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Үүнтэй холбогдуулж зээлийн хүүгийн 6 хувийг нь малчид өөрсдөө төлж, зөрүүг нь төрөөс хариуцах асуудлыг судлах шийдвэр гаргалаа” гэлээ.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа ·      “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. ·      Орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. ·      Гаалийн…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг зурах арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар АНУ-ын Хөдөлмөрийн яамны туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Патрисиа Силви, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Ричард Буанган, АНУ-ын Хөдөлмөрийн яамны ОУ-ын харилцаа, эдийн засгийн судалгааны газрын дэд захирал ноён Ли Зао, яамны туслах төрийн нарийн бичгийн даргын ахлах туслах хатагтай Моник Молина нартай ажил хэрэгч уулзалт хийв. Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар АНУ болон Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаа болон ОУХБ-аас хэрэгжүүлж байгаа Албан бус эдийн засгийг албажуулах төсөд дэмжлэг…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 2 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 71 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 220 дуудлага хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.…

Дэлгэрэнгүй