Зохиогч: Admin

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” ЦССҮТ хөл хөдөлгөөн ихтэй өнждөг. Өнөөдөр Цусаа бэлэглэх өдрийн 109 дэх арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү өдрийн хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар баянзүрхчүүд олноороо ирж цусаа бэлэглэсэн юм. Арга хэмжээний үеэр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхантай ярилцлаа. -Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны “Донор дүүрэг” болох санаачилгыг дүүргийн иргэд маш идэвхтэй дэмжиж, сар бүрийн 3-ны өдрийн арга хэмжээнд олуулаа хүрэлцэн ирлээ. Та бүхний уриалга олны дэмжлэг авч байгаад талархаж байна. -Тиймээ. Цусаа бэлэглэх шиг буян байхгүй. Өвдөж зовсон, осол гэмтэлд орсон хүнд цус сэлбэж байж амь насыг нь аварна шүү дээ. Энэ…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2024” арга хэмжээг “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” уриан дор 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Энэхүү сарын аян нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Олон улсын хөдөлмөрийн…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөхдөө С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэсэн утга санааг тод илэрхийллээ. Түүний дараа улстөрийн шинжлэх ухааны доктор Р.Болдын экс Ерөнхийлөгчийг өмөөрч бичсэн “Хэлмэгдүүлчих вий” гарчигтай нийтлэлийг хэд хэдэн мэдээллийн сайт үзэгчдэд хүргэлээ. Р.Болдын нийтлэл Ц.Элбэгдоржийг юу юугүй барьж шалгах гээд байгаа мэт ойлголтыг төрүүлээд авсан нь нууц биш. Ямартай ч Ц.Элбэгдорж, түүний талынхан барьц алдав бололтой. Асуудал цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.04.02) Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль…

Дэлгэрэнгүй

 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон бизнесмэн гэх Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тагнуулын байгууллага энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг үнэн бодитой гэдэг талаас нь мэдээлж байгаа юм.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн 1 дүүрэг цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэнд зузаан цастайн улмаас цагаан зудын, Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Хэнтийн Галшар, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байна.

Дэлгэрэнгүй

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. -32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна вэ? -32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа юм. Одоогоор ажлын явц 65 орчим хувийн…

Дэлгэрэнгүй

Гарцан дээр машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна. Энэ бол цэвэр жолооч нарын буруутай үйлдэлтэй холбоотой юм. Явган хүний гарц гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна гэдэг дүрмийг ягштал баримталдаг ухамсартай жолооч нэг ч алга. Нийгэмшээгүй жолооч нар ногоон гэрэл асмагц зогсохгүй байгаагаас ялангуяа хүүхдүүд хохирох тохиолдол их байгааг Тээврийн цагдаагийн алба онцгой анхаарна уу! Зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохион дээр автобус болон жижиг тэрэг зогсохгүй байх хэрэг зөрчил маш их байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн хоногт /2024.04.01/ 16 удаагийн шар усны үерийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирлээ. Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдрилыг өөрчлөх зэргээр аюулгүй болгон ажиллав. Айлын гэр, байшин маш ихээр үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна. Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож…

Дэлгэрэнгүй

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах шийдвэр гаргасан билээ. Гэхдээ зарласан хугацаанаас нэлээд хэд хоног саатаж байж маргаашаас эхлэн иргэдийн дансанд орохоор болсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэн баталгаажсан” хэмээн мэдэгдлээ. Дашрамд дурдахад ногдол ашиг нь бэлэн мөнгө тарааж байгаа асуудал биш, компанийн хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд олгож буй ногдол ашиг юм.

Дэлгэрэнгүй