Зохиогч: Admin

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Үүнд: • Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст, • Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, • Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. • Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна. ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ НУТГУУД: • Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай. • Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн тэлэх болно. Улаанбаатар хот нь БНХАУ болон хотуудтай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулах гэсэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахад бэлэн” хэмээв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин…

Дэлгэрэнгүй

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд оноох ялыг чангатгах арга хэмжээ авахаар Эрүүгийн хуулийн шинэ төсөлд тусгасан. Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Гэтэл архидан согтуурсан үедээ машин барих хэрэг зөрчил буурахгүй байна. 2023.10.23-27 хооронд л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 715 зөрчил илэрсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Зөвхөн илэрч байгаа нь энэ шүү дээ. Цаана нь цагдаагийн суган доогуур гарч амжсан олон согтуу жолооч байгаа гэсэн үг. Согтуугаар машин барина гэдэг хүний эрүүл мэндэд шууд санаатайгаар заналхийлж байгаа үйлдэл гэж олон оронд үзэж хуулиа чангатгасаар байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиа дариу…

Дэлгэрэнгүй

Эцэг, эхчүүд ээлжлэн school police хийдэг болсоор хэдэн жилийн нүүр өнгөрчээ. Ач холбогдлын хувьд маргах юмгүй зөв арга хэмжээ. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдүүдийг автомашины осол аваараас сэргийлэхэд зохих үүргээ гүйцэтгэх байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ухамсаргүй жолооч нар хөдөлгөөн зохицуулж байгаа эцэг, эхчүүдийн үл тоодог үзэгдэл нэмэгдэж байгаа аж. Хүүхдүүд зам хөндлөн гарч явахад зохицуулагч хүмүүс  зогсох дохио өгдөг боловч зогсох нь битгий хэл ядаж хурдаа хасдаггүй жолооч нар олон гардаг гэнэ. “Эмэгтэй жолооч нарыг илүү ухамсартай гэж бодсон чинь ойворгон залуучуудаас дутахгүй ухамсар муутай юм билээ. Дарцаг өргөөд зогсох дохио өгөөд байхад л улам хаазаа нэмээд давхичихдаг. Өөрийнх нь хүүхэдтэй адилхан…

Дэлгэрэнгүй

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэв. Харин Б.Отгонбаатарт оноосон найман жилийн ялыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг  Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн Тамгын Газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Чингэлтэй Дүүргийн Ардчилсан Намаас “Ногоон автобусны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, өөрийн төрсөн хүүхдээ төрийн өндөралбан тушаалд томилуулсан гэх УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж зохих хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичих өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан  “Монголчууд бид дэлхийд хамгийн баян газрын баялагтай улс. Гэтэл Монгол хүн дэлхийд хамгийн ядуу амьдарч байна. Хамгийн бага цалин авч байна. Гэтэл эрх баригчид, МАН ард түмний нэрийг барьж нэг хүнд 50 сая төгрөгтэй тэнцэх өр, зээлийг үүсгэсэн байна. Үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.…

Дэлгэрэнгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн…

Дэлгэрэнгүй