Зохиогч: Admin

“Би энэхүү номыг редакторлохдоо нэг алдаа гаргаж. Чойсамбынхаа намтар дээр 1997 оноос МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимд багшилж байгаа гэж бичсэн байна. Гэхдээ үүнийгээ алдаа бус оноо ч байж магад гэж бодсон. Учир нь Чойсамба маань хэдийгээр тэнгэрийн оронд байгаа ч амьд ахуйдаа хэвлүүлсэн олон арван ном, сурах бичгээрээ хичээлээ заасаар, шавь нар нь түүний бүтээлээр мэдлэг оюунаа тэлсээр яваа нь үнэн юм. Тэр утгаараа түүний багшийн үйл хэрэг үргэлжилж яваа гэж ойлгож болно”. Боогий (МУИС-ийн профессор Б.Болд-Эрдэнэ) маань андынхаа номын нээлт дээр ийнхүү хэлэв. Үнэн л дээ. Ч.Чойсамба маань ном бүтээлээрээ одоо ч бидэнтэй хамт оршсоор байгаа. …”Хамт нөхөрлөж явахад мэддэггүй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын “Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу НЗДТГ, Удирдлагын академи хамтран “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ. Сургалтын эхний ээлжид Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн 49 хорооны Засаг дарга нар хамрагдаж байна. Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах замаар иргэдийн оролцоог дэмжих, тогтвортой бүтцийг бий болгох зорилготой тус сургалтыг улс даяар зохион байгуулж, 21 аймгийн 1646 баг, нийслэлийн 204 хорооны Засаг дарга нарыг хамруулж буй. Ингэхдээ нийслэлд 25, аймгуудад 47 сургагч багшийг бэлтгэн, Засаглал, иргэдийн оролцоо Баг, хороодын түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан цахимаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам заавруудад шинэчлэн баталсан хуульд орсон зохицуулалтуудтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж, заримыг нь шинээр батлан мөрдүүлэхээр болов. Тухайлбал, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогчийн саналыг тухайн анги салбарын хамаарагдаж буй нутаг дэвсгэрт байх хэсгийн хороо нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна. Уг зохицуулалттай холбоотой заалтыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн саналыг авах нийтлэг журамд нэмж тусгасан. Сонгогчийн санал авах байрыг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцан санал авах өдрөөс…

Дэлгэрэнгүй

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын “газар-агаар” ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ тухай НАТО-гийн хэвлэлийн албанаас өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. Пуужингуудыг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээг Raytheon, MBDA компаниудын хамтарсан үйлдвэр болох COMLOG компанитай байгуулсан байна. Түүнчлэн GEM-T пуужингийн Европ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсныг  мэдэгдэлд дурджээ. Агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системд зориулж пуужин худалдаж авах нь “Украинд явуулж буй Оросын дайны үеэр гишүүн орнууд агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлэхэд” зайлшгүй шаардлагатай гэж олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн НАТО-гийн мэдэгдэлд онцолсон…

Дэлгэрэнгүй

Нүүрсний сонсгол болсон. Гэрчээр дуудагдсан хүмүүсийн хэн нь ч буруугаа хүлээсэнгүй. Бараг бүгдээрээ өөрсдийгөө хайцаалж хамгаалцгаасан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд хурал даргалагчийг болон шинжээч нарыг буруутгах улс цөөнгүй байна. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа ч илэрхийлэв. Хэрвээ шүүх асуудлыг дэнслээд нэр бүхий хүмүүсийг гүтгэсэн байна гэж үзвэл сонсголыг мэдээллээр хангасан хүмүүс буруудна гэсэн үг үү? Шинжээчдийн гаргаж тавьсан баримтууд хуудуутай болж таарах уу? Ямар ч байсан учир начир нь үнэн зөвөөрөө хурдан олдоосой гэж залбирахаас. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон цаснаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагууд бэлэн байдлыг ханган, зам, талбайн 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр ажиллалаа. Халтиргаа…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.  Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр, ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд тусгах санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эмэгтэйчүүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгүүд тус тус хуралдаж санал солилцлоо. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгүүд санал зөвлөмжөө хэлэлцэн хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээг 2024 онд хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Хүртээмжтэй байдлыг хангасан энэ тохиолдолд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт бий…

Дэлгэрэнгүй