Зохиогч: Admin

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 5-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. ЦУОШГ

Дэлгэрэнгүй

Автобусны жолооч эмэгтэй гэнэт гар утсаа гаргаад видео колл хийгээд эхэллээ. “Найзаа нүүрэндээ маск тавихдаа зөвийг сонгоорой” гэгчлэн их удаан хувийн яриа хийв. Олон хүний амь насыг хариуцаж яваа нийтийн тээврийн жолооч хүн шүү дээ. Мөн жолооныхоо урд таблет, гар утас байршуулчихаад элдэв бичлэг үзэж явдаг жолооч нар ч олон байна. Тээврийн цагдаа онцгой анхааралдаа авах цаг болжээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жижиг тэрэгний жолооч нар ч хоёр гараараа утсаа бариад жолоогоо тавьчихсан явах дүр зураг хаа сайгүй. Үүнээс болж маш олон гэм зэмгүй хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Маш яаралтай арга хэмжээ авахгүй бол монголчуудын тэнэгрэл хэтэрлээ! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улс шинэ УИХ, шинэ Засгийн газартай болоод сар илүүхэн болж байна. Засагт хамтарсан гурван нам “Хурд ба Зориг” гэсэн нэршилтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлснээ УИХ-аар батлуулав. Ойрд хийх ажлынхаа санхүүжилтийг ч тодотголоор батлууллаа.Эдгээрийг хэлэлцсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг харж байхад ирэх жилүүдэд улс төр бужигнаан будилаан ихтэй байх төлөвтэй. Гурван сонгуулийн бүрэн эрх дараалан засаглаж буй МАН, хоёр сонгууль дараалж “хашаа”-ны гадна өнжөөд одоо орж ирж буй АН, анх удаа засагт багтаж байгаа ХҮН нам гээд бодохоор Монголын төрийн зай багтаамж, чадал чансаа аргагүй сөхрөхөөр байна. Учир нь тэдгээр намынхан ажил албан тушаалд оочерлож байгаатай холбоотой. Түүнийг дагаад нөгөөх Засгийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор няцаалт гаргалаа. Тэрбээр “Цахим орчинд тархаж буй олон худал ташаа мэдээлэлд няцаалт өгье: 1. “Олон улсын эрүүгийн шүүх”-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. 2. “ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна” гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 3. “ОХУ-ын Ерөнхий прокурор зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж…

Дэлгэрэнгүй

Иргэний үг: Би одоо 50 настай. Хуучин ажлынхаа даргатай гудамжинд тааралдаж зүг нийлж нэг чиглэлийн автобусанд суулаа. Дарга маань 72 настай. Хоёр жилийн өмнө нуруугаа гэмтээж, удаан хэвтсэн юм. Тийм хүн нийтийн тээвэрт зогсож явж чадахгүй шүү дээ. Харамсалтай нь суудал эзэлсэн 12-19 насны охид, хөвгүүдээс хэн нь ч суудал тавьж өгсөнгүй. Зарим чихэндээ чихэвч хийчихээд харж, сонсоогүй мэт дүр үзүүлнэ. Зарим нь худлаа унтана. Би арга ядаад “Чи энэ ахмад хүнд босоод өгөөч” гэж ахлах ангийн бололтой охинд хэлбэл харсан хэрнээ боссонгүй. Эцэг, эх нь үр хүүхдээ маш муу хүмүүжүүлж байна даа. Хүн чанар жижигхэн зүйлээс харагддаг. Ахмад хүнийг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан /2024-08-31/ болов.  Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе…

Дэлгэрэнгүй

Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна. Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн. Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж,…

Дэлгэрэнгүй

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад иржээ. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны түүхэнд нэрээ тодоор бичсэн баатруудтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр В.А.Жанибеков хэлэхдээ Манай хоёр улсын харилцааны түүхэнд нөхөрсөг харилцаатай бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан тусалж ирсэн болохыг дурдаад, аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг Оросын ард түмэн ямагт санаж явдаг гэдгийг…

Дэлгэрэнгүй