Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан. Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж,…
Зохиогч: Admin
Нийслэлийн МАН-ын хорооны дарга П.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, хотын дарга Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо. Д.Сумъяабазар 2023 оны 10 дугаар сард хотын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байсан ч Нийслэлийн намын хорооны даргаараа үлдэж байсан юм. Харин энэ удаад намын ажлаа өгөв. Намын даргын ажлаа өгөхийг дээрээс нь шахаж ирсэн бөгөөд УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвших тохироогоор намын байгууллагын тэргүүний ажлаа Х.Нямбаатарт хүлээлгэн өгөв бололтой. Түүнээс гадна ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг шиг хотын дарга хотын намын хороогоо давхар удирдах зарчмаар асуудал хандав бололтой. Д.Дорж
УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва хоёрдахь жилдээ Үндэсний номын баярын арга хэмжээнд оролцож байна. Тэрбээр 2023 оны 9 дүгээр сарын 17-нд болсон номын баярын үеэр өөрийнхөө туурвисан номуудаа танилцуулахаас гадна гадаад хэл дээр номоо хэрхэн хэвлүүлэх талаар зохиолч, хэвлэн нийтлэлчдэд зөвлөгөө өгч байсан билээ. Д.Тэрбишдагва “Зааг” номoo Герман, Орос, Солонгос, Өвөр Монголд хэвлүүлсэн юм. Цаашид өөр хэд хэдэн улсын хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Түүний номууд “Монголын шилдэг нийтлэл” цувралд орсон билээ. Д.Лхагва
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) өнөөдөр, бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд сонгуулийн саналын хуудасны загвар, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. СЕХ-ноос Д.Сүхбаатарын талбайд байрлуулсан асарт иргэд, сонгогч олон сургалтын буюу туршилтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах, санал тэмдэглэх заавар зөвлөгөө авах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга…
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дуулан сүүлийн үед үргэлжилж байна. Гэхдээ АНУ-д байгаа тэрбээр Москвагийн даалгавараар намайг дуудаж байгаа учир очихгүй гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Харин хэд хоногийн өмнө экс Ерөнхийлөгч бодлоо өөрчилж байгаа талаараа ээлжит ил захидалдаа цухуйлгажээ. Тэрбээр “Би дуудсан ч, дуудаагүй ч Эх орондоо очих үедээ очно. Хамгийн сүүлд би Монголоос 2023 оны 9 сард ажил албаа гүйцэтгэхээр явсан. Хилийн дээс алхаад найман сар л болж байна. Би нутаг оронтойгоо үргэлж холбоотой. Нутгаа их санадаг. Ойр дотныхон, анд нөхөд, сайн санаатнууд, Монгол гэсэн бүхнийг санадаг. Дахин хэлье, намайг Монгол дуудаж байгаа бол очно. Харин гадны зараалаар дуудаж байгаа…
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төслийн танилцуулгад, Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа…
АН-ын гишүүн, жүжигчин Д.Сосорбарам “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар бол эрийн хуйх. Харин Х.Баттулга бол новш” гэсэн утга бүхий ярилцлага өгсөн байх юм. Д.Сосорбарамын хэлсэн хэлээгүй Ц.Элбэгдоржтой нэгэн дээвэр дор хэзээ ч орохгүй гэдгээ Женко аль хэдийнэ илэрхийлчихсэн шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа өмнөх Ерөнхийлөгчөө шалгуулахаар 170 хуудас материалыг Улсын ерөнхий прокурорт өөрийн гараар гардуулан өгч байлаа. Дараа нь АН-ын даргын сунгаанд оролцож орон нутгаар явж байхдаа Өмнөговийн иргэдэд “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадад 100 жилээр эзэмшүүлэх гэж байсан. Би Монголын дайснуудтай найзлаад явж болохгүй биз дээ” хэмээсэн удаатай. Тэгээд бодохоор АН гэдэг дээвэр дор энэ хоёр хүн хэзээ ч нэгдэхгүй болсон…
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: – Барилгын…
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун, Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн…