Барилгажуулна, гэр хорооллыг устгаж оронд нь өчнөөн мянган хүний орон сууц босгоно л гээд байдаг. МАН 300 мянган айлын орон сууц барина гээд амлачихлаа шүү дээ. Налайхад л гэхэд анх удаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон ашиглалтад оруулна л гэж байна. Утаанаас салахын тулд гэр хорооллыг барилгажуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ барьсан барилга нь чанар муутай, гал түймэр, газар хөдлөлтөд тэсвэргүй бол баахан хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй шүү дээ. Үүнийг бодолцож, барилга барих чанар стандартыг ягштал мөрдүүлэх талаар ямар ажил зохиох вэ? Туркэд чанаргүй барилга ямар гамшиг дагуулсныг мартаагүй биз дээ?…
Зохиогч: Admin
Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос “Жилийн хамгийн том 1️ хувь” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө” салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын төлөөллүүд болон Монголын Даатгалын холбооны гишүүн байгууллагууд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Хот төлөвлөлттэй холбоотой олон алдаанаас гадна зам тээврийн осол авто замын түгжрэлд багагүй нөлөө үзүүлдэг. 2023 оны…
Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Oюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлага “Улаанбаатараас ярьж байна” нэртэйгээр Монголын телевизүүдээр нэвтэрсэн билээ. Гэтэл Б.Ганчимэгийн найз гэх иргэн Д.Туяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж “Б.Ганчимэг нь өөрийн үүсгэн байгуулсан сэтгүүлтэй. Өөрийн зочин болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлийн ярилцлагаа авсан. Гэтэл 4-р сард гарах дугаарын зочны ярилцлагаа хийх үеэр нь найруулагч “Hero” Б.Баатар түүний зочинтойгоо хөөрөлдөж байсан хар дүрс буюу яриаг нь эвлүүлэг хийж, нэвтрүүлэг болгон цацсан нь сэтгүүлч Б.Ганчимэгийг хохироосон гэж үзэж байна. Эмэгтэй хүнийх нь хувьд ч доромжилж, дээрэнгүй байдал гаргасан гэж би үзэж байна. Энэ үйлдэл нь “Hero” Б.Баатар гэж хүний 3 дахь удаагийнх болж байна”…
Хүний нийгэм үүссэн цагаас хойш нийгмийн харилцааг зохицуулах өчнөөн олон хууль дүрэм гарчээ. Гэхдээ ХҮН ЁС, ХҮНЛЭГ ЧАНАР гэдэг механикаар хуульчлах боломжгүй ухаант хүнтэй хамт үүссэн оршихуйн хүчин зүйлийг хүн төрөлхтөн өөрсдөө устгах эхлэл хэдийнээ тавигдсаныг ойлгож ухаарах цаг иржээ. Хүн төрөлхтнийг робот устгахгүй нь ойлгомжтой. Харин ухаан мэдрэлгүй шунан дурлаж, хамаг оюун санаа, бүхий л цаг хугацаагаа хайр найргүй зориулах болсон фейсбүүк, твиттерийн пост, мэдээллийн сайтуудын сэтгэгдлүүд нь хүний мөн чанарт заналхийлж, өрөвдөх хайрлах, харьцуулж, эргэцүүлж бодох шинж чанарыг устгаж эхэллээ. Олон нийтийн сүлжээгээр бусдыг ялладаг, мууг нь үздэг олдмол вирус-шинэ араатанлаг үзэгдэл үүний хамгийн тод илрэл! Сошиалчид бусдыг…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа. Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж, малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөр дээрх салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын…
Булган аймгийн Орхон сум, Арбулаг багийн иргэн гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн үед малаа хариулахаар мотоциклтой гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024.04.04-ний 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах аврах салбарын алба хаагч, эрэлч нохойн хамт, мөн цагдаагийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хамт эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны иргэн дөрөвдүгээр сарын 02-ны 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2024.04.04-ний 17:42 цагт хүлээн авч эрэн хайж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн томоохон ярилцлага өгсөн нь өмнөх долоо хоногт телевизүүдээр цацагдлаа. Анх зар нь түгээд л олны анхаарлыг татжээ.Ярилцлага нь нэвтэрч, дуулиан шуугиан ч ихээхэн дагуулав. Үнэхээр ч анхаармаар, чагнамаар олон асуудал тэр ярилцлагад багтжээ. Гэсэн ч, зарим нь уг ярилцлагыг “…Ордны хов” гэж дүгнэв. Түүнийгээ нэлээд нягт байдлаар цахим сүлжээгээр “тайлбарлаж” харагдсан. Тэгэхдээ “…Улсын Ерөнхий сайд хов ярьж болохгүй” гэсэн шүүмжлэл байдлаар гаргаж тавина лээ. Угаасаа ч улсын Ерөнхий сайд хов жив ярьж, тарьж болохгүй л дээ. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаар гарч ирсэн асуудлуудыг “…Хов живийн сэдэв” гэж дүгнэхэд арай л томдохоор юм байна лээ. Сэдэв нь улсын…
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар: -2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ. Нийслэлийн…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ. Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит…
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд жолооч нарын хэн нь буруутайг тогтоохоор ажиллаж байгааг УОК-оос хэлэв. Энэ талаар нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярихдаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө” гэв. Уг осолд хийн түлш тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч, “Ниссан Патрол” маркийн машины жолооч нар холбогдсон юм. Энэ үеэр ХНХЯ-ны салбарын…