Зохиогч: Admin

Монгол орны ихэнх нутгаар зуд болж, малчдын ахуй байдал туйлын хүндэрч байна. Ийм онцгой үед малчдын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ дахь АН-ынбүлэг санаачлан өргөн барих болсноо мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малаа алдсан малчид эрсдэлд ороод байгаа юм биш. Монгол Улс бүхэлдээ эрсдэлд ороод байна. Ээлжит бус чуулган хуралдуулж гамшгийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэе. Энэ гамшгийн үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллая. Энэ цаг үед гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Бид нэг Монголчууд. Хөдөөгийн хотын гэдэг юм байхгүй. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгаагаа л ярих хэрэгтэй байна. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого…

Дэлгэрэнгүй

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ. Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал…

Дэлгэрэнгүй

Монголчууд зан суртахууны хувьд ихэд өөрчлөгдөж, эвдэрч байгаа нь сошиалын нус цэр шиг пост, сэтгэгдлүүдээс тодорхой харагдах боллоо. Бохир намаг дунд амьдраад байна уу даа гэж бодогдохоор хар бараан орчин давамгайлж байна. Хүнд нэр төрөөс эрхэм зүйл хаана  ч үгүй. “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эртнээс хэлж, захиж ирсэн юм. Гэтэл аливаа хэрэг явдал болоход хурдхан шиг постолж баахан лайк, шейр цуглуулах гэж л яардаг сэтгэхүйн өвчтэй болжээ. Тухайн хүний цаана амьдрал, хувь заяа бий, нэр төр бий гэдгийг бодох ухаанаа аль хэдийнэ сошиалд залгиулчихаж. Тавантолгой төмөр замын удирдах ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, садарласан гэх бичлэг ил…

Дэлгэрэнгүй

2024 оны 02 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Монгол Улсад явагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх “Мэдээллийн өдөрлөг”-ийг Сонгинохайрхан дүүрэгт  /2024 оны 02 дугаар сарын 19/ зохион байгууллаа. Мэдээллийн өдөрлөгт тус дүүргийн 580 орчим иргэн хамрагдсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах шалгуур шаардлага, цахим бүртгэлд бүртгүүлэх, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэхэд юуг онцгой анхаарах талаар Илгээгч болон Хүлээн авагч байгууллагаас мэдээлэл хүргэв. Тус дүүргийн иргэд залуучуудын зүгээс тухайн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээг ойртуулж, нэгдсэн мэдээлэл өгч ажиллаж байгаад талархалтай хандаж байсан юм.

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо. Энэ нь 1960 оноос хойших 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан байна. Эх сурвалж: УЦУОШГ

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайдад яригдаж байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Одоо бүр хоёр хэрэг болоод “салаалж” байх шиг байна. Өөрөөр хэлбэл, 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш С.Зоригийг хөнөөсөн. Мөн 2017 оны наймдугаар сарын 4-нд уг хэргийн сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг Дээд шүүхээр эцэслэн шүүсэн. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт шүүхээс 20 жилийн ял авсан хоёр хүн өдгөө цагаадчихаад байна. “…Тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэдгийг шүүх тогтоосон. С.Зоригийн төрсөн өдрөөр, 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд дүү С.Оюун “…Анх 2016 оны аравдугаар сард энэ хэргийг шүүх рүү явах үед хэргийн материалтай анх танилцаж…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны  60 дугаар тогтоолоор байгуулсан. Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар /2023.01.19-нд/ Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр (2024.02.19) Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мэдээлэл хийж хэл ам дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газраа 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсаныг мэдэгдсэн. Тэрбээр “Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүй. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд…

Дэлгэрэнгүй

Өглөө эртлэн Баянзүрх цус цуглуулах төвийн хаалгаар орвол 15-16 орчим насны нүдээрээ инээмсэглэсэн хоёр хүү угтаж, хувцас өлгөнгөө цус өгөх эрэмбэ дарааллыг танилцууллаа. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10.В ангид суралцдаг Э.Тэмүүжин, Б.Буянтогтох гэж өөрсдийгөө танилцуулав. Өсвөрийн улаанзагалмайчид гэнэ. “Чөлөөт цагаа бусдад туслаж өнгөрөөх нь зөв санагдаад Монголын улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд болсон. Дандаа сайн үйлсийг сурталчилдаг, сайн сайхны тухай ярьдаг хүмүүсийн дунд байх гоё. Манай ангийн нийт 7 хүүхэд улаан загалмайн үйл хэрэгт оролцдог” гэлээ.   “Удахгүй цус өгч болох насанд хүрэхээрээ цусаа бэлэглэнэ” гэж дуу нэгтэй өгүүлцгээв. Б.Буянтогтох хүү газрын тосны инженерийн ангид орох зорилго тавьсан бол Э.Тэмүүжин…

Дэлгэрэнгүй