Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж, 13-ны 22:47 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн өргөн 24 км, урт 60 км талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Зохиогч: Admin
1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж, УИХ-ын анхны сонгууль болсон үеийг эргэн нэг саная. Намууд дандаа шилдэг гэсэн боловсон хүчнийг бодлогоор шилж сонгон нэр дэвшүүлж байлаа. Ялангуяа МАН УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүсээ нэлээд нарийн шалгуураар тодруулсан байдаг. Харин ардчилсан хүчний хувьд цагаан морин жилийн хувьсгалд оройлон оролцсон, удирдаж манлайлсан хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм. Ард түмэн ч байнгын ажиллагаатай парламент гэдэг бол хамгийн боловсролтой, хамгийн мэдлэгтэй, хамгийн туршлагатай, хамгийн ёс зүйтэй хүмүүс л орж ажиллах ёстой байгууллага гэсэн ойлголттой байлаа. Уг нь үндсэн агуулга, зарчим нь тийм юм. Гэвч цааш цаашдаа байдал өөрөөр эргэсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр боловсролтой нь…
Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо нь нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай өнөөдөр байгуулсан нь энэ юм. “Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөсөн талаар гишүүн малчид нь ярилаа. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалж хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.…
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр Отгондаваагийн Амартүвшин томилогдлоо. О.Амартүвшин нь “UFC” группийн ерөнхийлөгч байхдаа 2019 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Тэрбээр 2023 хүн хүртэл ажлаад үүрэгт ажлаад шарк Д.Энхтүвшинд ажлаа хүлээлгэн өгч байсан билээ. одоо харин улстөрд хөл тавьж шинэ карьерээ эхлүүллээ. Д.Лхагва
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээ UG Arena-д эхэллээ. Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ. Мөн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” сэдвээр салбар хуралдаанууд болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагч нарт баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил дэвшүүлсэн…
Малчдын амьдралыг шинэ түвшинд гаргах, эрсдэлийг хамтдаа даван туулах шинэ боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний өрнүүлээд байгаа билээ. Одоогоор уг хөдөлгөөний талаар орон нутгийн иргэд хүрээлттэй бас ойлголттой болоод байна. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын иргэдтэй холбогдож байр суурийг нь сонирхвол “Хамтын хүчээр байгалийн бэрхшээлийг даван туулах, хамтдаа хоршин мах, сүүгээ зах дээлд борлуулах, хамтраад хадлан тэжээлээ бэлтгэх, цаашилбал хамтаараа нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн асуудлаа шийдэх гээд олон талын ач холбогдолтой хөдөлгөөн өрнөж байгаа нь анхаарал татаж байна” гэлээ. Тус тусдаа тулгарсан асуудал бүрийг сөрөх гэж зүдэрч, цаг хугацаа алдаж байснаас дэм дэмэндээ зүтгэвэл…
“Дусал цус-Дүүрэн амьдрал” аян өнөөдөр СУИС-иар үргэлжиллээ. ЦССҮТ-ийн явуулын баг СУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд очиж цус цуглуулсан юм. Цусаа өгөхийн ач холбогдлын талаар аль хэдийнэ мэдлэг, мэдээлэлтэй болсон оюутнууд олноороо дугаарлан зогсоно. Намайг очих үед график дизайнер, зураач, сэтгүүлчийн ангийн оюутнууд өгч байв. СУИС-ийн эмч Д.Цэцгээ “Цусаа өгөх нь нэгдүгээрт, эрдэнэт хүний амь насыг авардаг хүмүүнлэгийн үйлс юм. Хоёрдугаарт, тухайн донор хүний бие физиологид сайнаар нөлөөлдөг. Өнөөдөр манай оюутнууд маш идэвхтэйгээр цусаа хандивлаж байгааг харахад сэтгэл өндөр байна. Би СУИС-д тав дахь жилдээ эмчээр ажиллаж байна. Өмнө нь Барилгын коллежид эмч байхдаа олон оюутан залуусыг цусаа бэлэглэх ариун үйлсийн эгнээнд…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих өдөр” хашаандаа мод тарьж, үржүүлдэг айлд зочиллоо. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд очив. Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хоёр ач охиныхоо хамт амьдардаг. 2008 оноос 0.007 га талбай хашаандаа хайлаас, хуш, хус, шинэс, нарс, монос, бүйлс, үхрийн нүд, чацаргана, давжаа алим, долоогоно, тэрэлж зэрэг 32 төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Үүний зэрэгцээ гудамжиндаа мод тарьж ургуулж байгаагаа танилцууллаа. Тэд жилдээ 200 кг чацаргана, 20 кг алим хураан авч, хэрэгцээнээс илүү гарснаа бусдад худалдан борлуулдаг байна. Хашаандаа…
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож буй. Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Алуурчдыг ивээлдээ авсан” гэж ярьсан. Тэдний дунд үүнээс ч илүү олон асуудлаар дайралцах маягийн үйл явдал өрнөж байна. Сүүлд хоёр долоо хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэсэн бол Ц.Элбэгдорж “Ардчиллын баянбүрд” юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гэж жиргэсэн. Тэгвэл тэдний “дайралцаан” өнгөрсөн долоо хоногт дахин үргэлжлэв. Засгийн газрын 2024 оны…