Зохиогч: Admin

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүмүүжил, ёс суртахуунд анхаарахгүй бол тэдний төлөвшил хэдхэн жилийн дараа нийгэмд том уршиг тарьж мэдэхээр байна. Хичээлээ тараад даалгавраа хийх, номын санд суух, дугуйлан сексэнд явдаг хүүхэд маш ховорджээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг зорилгогүй ирээдүй олноороо бойжиж байна гэсэн үг. Хэсэг бүлгээрээ нийлж аваад гудамжинд, эсвэл орцонд өдрийг өнгөрөөж байна. Багшийнхаа үгийг сонсох нь бүү хэл зодох гэж дайрдаг сурагчид байна гээд боддоо! Бүр тааруу дүн тавьсны төлөө багшийгаа 00 өрөөнд оруулж зодсон хэрэг гарсан шүү дээ. Ахмад хүмүүсийг бүү хэл аав, ээж, багш нараа хүндлэхгүй хүүхэд хэн болох вэ? Зүгээр ч суухгүй…

Дэлгэрэнгүй

  Ц.Сүхбаатар: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон шинэ боломж нээгдлээ  УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 13 гишүүн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2024 оны 05 дугаар сарын нэгний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулж Монголын ахмадын холбоо (МАхХ)-ны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.  -Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд МАхХ-ны зүгээс өгсөн саналууд тусгагджээ. Энэ талаар танаас тодруулая? Мэдээж хууль учраас нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Зөвхөн гол өөрчлөлтүүдээс нь дурдана уу?  -Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар сайдууд ба яамдын сайд нарыг томилох тухай зарлигт гарын үсэг зурлаа. Орос улсын засгийн газар анх удаагаа 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гаргасан шинэ журмын дагуу байгуулагдлаа. Тодруулбал, сайдад нэр дэвшигчдийг Төрийн Дум ба Холбооны Зөвлөл хэлэлцэн дэмжсэний дараа Ерөнхийлөгч В.Путин баталжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна 10 шадар сайд, 21 сайд орсон бөгөөд яамдын тоо ба нэрс өмнөх бүрэлдэхүүнтэй харьцуулахад өөрчлөгдсөнгүй. Таван сайд буюу Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газар ба Хууль зүйн яамыг удирдах сайд нар Ерөнхийлөгчид шууд захирагдах бол бусад…

Дэлгэрэнгүй

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог байна. Олон улс оронд Сайнтлогийн шашныг хориглосон байдаг. Тухайлбал Герман улсад Сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаг байна. Гэтэл 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол Шинжлэх ухааны сайд байхад хэрэглээний боловсрол нэрээр Сайнтлогийн шашны хичээлийг 32 мянган багшид заажээ. Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагджээ. Тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж байсан бөгөөд монголд сургагч багш нарыг бэлдэж байжээ. Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан бөгөөд энэ нь яамны тайлан дээр байгаа аж. Энэ тухай…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ. Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр “Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулж барилга барих нь хуулиар хориотой.  Иймээс газар эзэмшигч ААН болон барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж газар эзэмших эрхийг цуцлах…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Сүхбаатар дүүрэгт болж байна. Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоо үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно. Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобуснууд нь капитал засварт орсон хуучин автобус байсан нь тодорхой болсон. Энэ асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд очиж УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулах хэмжээнд хүрсэн билээ. Гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас болж нээлттэй сонсгол товлосон цагаасаа хойшилсоор ирсэн. Харин ирэх 7 хоногт нээлттэй сонсголын чимээ сонсогдож эхэллээ. Цавчаа ногооны хэргийг шалгах УИХ дахь түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ талаар мэдээлэл өгөхдөө  “Хянан шалгах түр хорооноос гурван тогтоол баталлаа. Эхнийх нь түр хорооноос зохион байгуулах сонсголыг энэ сарыг 21-22-нд буюу хоёр өдөр хийнэ. Энэ сонсголоор гурван бүлэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн давхардсан тоогоор 98 гэрч…

Дэлгэрэнгүй

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг. Тодруулбал, 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс “Их тэнгэр” цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон байна. Улмаар прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Сануулахад, энэ хэрэгт Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 76 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж…

Дэлгэрэнгүй

Судлаачид, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар монголчууд ирээдүйн хувь заяаныхаа өмнө зогсож байна. Монголын хувь төөрөг хааш эргэх нь сар гаруйхны дараа болох сонгуулиар шийдэгдэнэ. Одоо бол горилогчид үүрийг нь сандаачсан шоргоолж шиг бужигналдаж байна. Горилж буй тойрог бүр рүүгээ завсар чөлөөгүй гүйлдэж явна. Олон нийтэд таалагдах сэдвийг барьж аваад хэрэндээ л ухаалаг болчих гээд ярьж сууна. Тэрийгээ сошиалаар нялайтал нь бүүстэлцгээж байна. Тэдний нэр дэвших эсэх нь энэ долоо хоногоос тодорч, тавдугаар сарын 20 гэхэд эцэслэх юм билээ. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн учраас энэ удаад иргэд нэр дэвшигчдэд нэг их ач холбогдол өгөхгүй…

Дэлгэрэнгүй