Эрх баригч МАН 2020 оны сонгуулийг ямар хувилбараар явуулах вэ гэдэг сэдвийг нэлээд удаан хэлэлцэж байна. Удахгүй 100 насны ойгоо угтах хашир улстөрийн хүчин ийм чухал хуульд хөнгөн гоомой хандахгүйгээ мэднэ. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр бол сонгуулийг холимог юм уу, пропорциональ системээр явуулах боломжгүй. Тэгэхлээр томсгосон юм уу, жижиг мажоритарийн аль нэгийг л сонгох зам бий. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Сонгуулийн хуулийн хувилбарыг хэлэлцээд томсгосон 26 тойрогт 76 хүн өрсөлдүүлэх хувилбарыг дэмжжээ.
Ийм хувилбараар сонгууль явуулж байсан туршлага манай улстөрийн түүхэнд бий. Тухайлбал, 1992, 2008 оны сонгуулиуд томсгосон хувилбараар явагдаж байлаа. Энэ тогтолцоогоор бол гурван мандаттай тойрог байлаа гэж бодоход нэг намаас гурван хүн нэрээ дэвшүүлж, хамгийн олон санал авсан эхний гурав нь УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх байдал харагддаг онцлогтой хувилбар юм.
Д.Дорж