2025 оноос Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг боллоо.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь “Алдарт эх”-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм. Цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээгээ сайжруулж, оновчтой, үр дүнтэй байлгахад анхаарч ажиллана гэж ГБХНХ-ын яам мэдээллээ.