Хэдийгээр Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ тэргүүтэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй ч АН-ын даргыг сонгох сонгууль өнгөрөгч 4 дүгээр сарын 3-нд болж өндөрлөсөн. Уг сонгуульд өрсөлдөж байсан Ж.Батсуурь нэрээ татсанаар Х.Баттулга ганцаараа тунаж үлдсэн ч санал хураалт болсон. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус Их хурал хуралдаж 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах тогтоолыг баталсан гэж түүний багийнхан мэдээлсэн. Харин өнөөдөр Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид “АН-ын даргын сонгуульд ялсан Х.Баттулгыг буцаах шалтгаан Дээд шүүхэд байхгүй. Бүртгэх л үүрэгтэй’ хэмээн мэдэгдэв. С.Эрдэнийн талынхны хувьд АН-ын дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх бүртгэж авсан тул Х.Баттулгыг бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байгаа нь тодорхой.
Д.Дорж