Хөгжлийн банкны зээлдэгчдийн асуудал нийгэмд дуулиан тариад байна. Уг асуудалд УИХ-ын гурван гишүүний нэр холбогдоод авсан. Тэдний нэг болох Г.Дамдинням гишүүн цахим хуудсаараа дамжуулан “Ахиад л баахан гүтгэлэг. Бүгдээрээ мэдээллийн эх сурвалжаа шалгаж залруулна уу. Надад огт холбоогүй асуудлаар тасралтгүй 1 жил гүтгэлээ. Хууль бус юм хийсэн бол очих газарт нь очоод шалгуулахад айх юм алга. Мэдээж АТГ хэрэг бүртгэлт хийж тодруулга авах ёстой биз. Тэр нь “яллагдагч”-аар татсан гэсэн үг биш л юм л даа, хуулиараа. Хэрэг хийгээгүй юм чинь яалтай билээ. Хэвлэлүүдээс асуухаар гэрээтэй, төлбөртэй мэдээ л гэнэ. Эх сурвалжаа нууцлаад хэлэхгүй. Өрсөлдөгчид минь дээ, жаахан шударга өрсөлдвөл яасан юм бэ. Дэмий худлаа юманд хайран мөнгө, цагаа зарах юмдаа. Үнэн аяндаа тодрох үед улам бүр гялалзаж Та хэдийгээ гомдоох вий дээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.