Уриалга, зөвлөмжийг дагах ухамсар нийт иргэдийн хэдэн хувьд байгаа бол?! Яг үнэндээ “Уриалж байна, хүсэж байна” гэх мэт соёлтой (уг нь) үгийг ухамсартайгаар хүлээж авах хүний тоо хэд вэ? Нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх бодлогогүйгээр явахгүй нь! Иргэдийн 50-иас илүү хувь нь аль 1990-ээд оны сэтгэлгээнээсээ салаагүй цагт байдал өөрчлөгдөхгүй нь тодорхой болжээ. “Цагаан сарыг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх хэрэгтэй. Сар шинээр омикроны тохиолдол өдөрт 60 мянгад хүрэх аюултай” гээд байхад л шийдчихсэн хүмүүс зах, худалдааны төв, дэлгүүрүүдээр дүүрэн. Тэдэнд маскаа тогтмол солих, зай барих ухамсар одоо хэр суугаагүй байна! Супермаркет нэртэй ч ахуй нөхцөл, үйлчилгээний хувьд нооль заасан газарт нэг нэгнийхээ араас наалдаад оочерлочих юм. Зай барих шаардлага тавихад сүртэй пизда вэ гэх орк олон байна! Ядаж үр хүүхэд, өндөр настнуудаа бодмоор юм. 0-11 насныхны өвчлөл 43 хувьд хүрээд байна!
Д.Бааст