“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая Байгаль орчин, аялал жуучлалын сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөсөн байна. Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч чадаагүй учраас ийм шийдвэр гаргажээ. Мөн хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага алдсан албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг даалгажээ” гэх мэдээллийг зарим эх сурвалж түгээгээд эхэллээ. Энэхүү мэдээлэл үнэн болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа батлав. Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр,ТНБД Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө. Мөн НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгөв. БОАЖЯ-ны үйл ажиллагааг З.Мэндсайхан сайд түр хариуцна” гэлээ. Сүүлийн үед нийслэл хотын утаа иргэдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ.
Д.Дорж