Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг томилох гэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Э.Амарбатыг Улсын ерөнхий прокурор болоход ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, экс Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, бас түүнтэй хамт МУИС-ийн ХЗС-ийг хамт төгссөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурор болсон байдаг. Харин Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг уншиж эхлэнгүүт чөлөөлөх талаар яригдаж буй нь анхаарал татаж байна.
Б.Дамдин-Очир. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин