Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, Mонгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг захилаа.