АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр хойшлуулашгүй ажиллагаа явуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөө, гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн тухай мэдээллээ. Улмаар түүнийг 48 цаг саатуулан шалгахаар болжээ. Д.Хаянхярваа нь М.Энхболдын фракцийн хүн гэгддэг бөгөөд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа түүнийг УИХ дахь МАН-ын бүлгээс даргаас огцруулж байсан юм. Харин Д.Хаянхярваа зүгээр нэг бууж өгсөнгүй У.Хүрэлсүхийг огцруулах саналыг өргөн барьж байлаа. Үүнийхээ “шанд” УИХ-д нэр дэвших боломжоо алдсан. Гэхдээ 2020 оны сонгуулийн дараа МАН олонх болж, Д.Хаянхярваа ч хоосон хоцорсонгүй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар томилогдож билээ. АТГ-ын энэ удаагийн баривчилгааг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл зохион байгуулалттай явуулсан ажиллагаа хэмээн улстөржүүлэн мэдээлж эхлээд байна.
Д.Сүлд