УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж, АН-ын Үндсэн дүрмийн хорооноос гарсан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Ганибал, Ж.Батсуурь нарын АН-ын гишүүнчлэлийг 4 жилийн хугацаатай хассаныг мэдэгдлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал сөргүүлээд Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлснийг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэр хүчингүй гэж үзэж байгаа хэрэг л дээ. Өмнөх долоо хоногт Д.Ганбат мэдээлэл хийж Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасч, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг АН-ын бүлгээс хөөснийг мэдэгдсэн. Нөгөөдүүл нь түүний үгийг тоосон шинж алга. Нэг намынхан нэгнийгээ хөөсөн байдалтай цаг хугацаа өнгөрч байна. АН-ын хагарал УИХ дахь бүлэгт нь нөлөөлж эхэлсэн нь тус нам парламентад бүлэггүй болохын цондон биз ээ.
Д.Дорж