Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан Сүхбаатарын талбайд суулт зарлалаа. Зорилго нь УИХ-ыг тараахад оршиж байгаа гэнэ. Тэрбээр “Цар тахлаас болж монголчууд олноороо үхэж байхад төр засаг юу ч хийхгүй байна. УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй. Монголд бүрэн өөрчлөлт хэрэгтэй байна. Өчигдөр Эрээнд коронавирусын тавхан тохиолдол илрэхэд бүгдийг нь тусгаарлаж, эмнэлэгт хэвтүүлж, халдвар тархахгүй байх арга хэмжээ авч байна. Гэтэл монголчууд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ үхэж байна. Цар тахлын эсрэг Чингис хааны хөшөөний ард нуруунд нуугдаж байгаа нөхдүүд юу ч хийхгүй байна. Ерөнхийлөгч мод тарина гэж шоудахын оронд онц байдал зарлаж, УИХ-ыг тараах хэрэгтэй байна” гэлээ.