Одоо үргэлжилж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Үүгээр ч зосгохгүй түүнийг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай эх сурвалж өгүүллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч дөрөвдүгээр сард ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг нэр заан шүүмжилж, шаардлагатай гэж үзвэл үүрэгт ажлаас нь чөлөөл гэж байсан билээ. ИНЕГ-ын даргын дүү С.Батсүх ажилтнаа зодсон гэх асуудал ч даарин дээр давс нэмсэн байж болзошгүй.