Шинээр томилогдох Элчин сайд нарын асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна. Элчин сайдад нэр дэвшигчдийн дотор Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Лу.Болд нар багтаж байгаа юм. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон С.Баатаржав ч Элчин сайдад горилогчдын тоонд орсон байна. Шинээр томилогдох Элчин сайдуудын нэрсийг танилцуулая.
-ОХУ /Ө.Энхтүвшин/
-Австралийн холбооны улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
-Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/
-Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
-Бельгийн Вант Улс- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/
-Бүгд Найрамдах Болгар Улс- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/
-Бүгд Найрамдах Унгар Улс-С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/
-Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс –н.Сэрээжав
-ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/
-Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Э.Булган /Гадаад харилцааны яам/
-Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
-Бүгд Найрамдах Чех Улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/
-Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/
-Бүгд Найрамдах Казахстан Улс- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/
-Киргиз Улс- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/
-Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/
-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/
-АНУ- Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/
-Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/
-Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/
-Бүгд Найрамдах Франц Улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/
-Бүгд Найрамдах Энэтхэг Улс-Д.Ганболд
-Швейцарийн холбооны улс-Р.Алтангэрэл