МАН-ын Бага хурлын 9 дүгээр хуралдаан өнөөдөр болж МАН-ын шинэ даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Тус намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир хуулийн дагуу намаасаа түтгэлзэж, тамгаа шилжүүлж байгаа юм. МАН-ын даргад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэр дуулдаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ыг удирдахаар боллоо.
Д.Дорж