Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгууль (2021)-ийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад нарт үнэмлэх гаруулах юм. Тодруулбал, сонгуулийн төв байгууллагаас 10.30 цагт нэр дэвшигч У.Хүрэлсүхэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулав. У.Хүрэлсүх батламжаа гардаж авсныхаа дараа хэлсэн үгэндээ “Түмэн олныхоо итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Байгалийн баялагтаа Монгол хүн эзэн нь байх ёстой. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тиймээс Монголын иргэн бүр энэ байгалийн баялгаас ижил тэгш хүртэх ёстой. Энэ чиглэлд анхаарал тавьж ажиллах ёстой гэж үзэж байна” гэв. 11.00 цагт нэр дэвшигч Д.Энхбат, 11.40 цагт нэр дэвшигч С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ авна.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд Засгийн газраас баталсан цар тахлын үед сурталчилгаа явуулах түр журмын хүрээнд асуудал зохицуулагдана.
Д.Дорж