Яг одоо МАХН-ын ээлжит бус Их чуулган болж байна. Энэхүү хурлаар МАН-тай нэгдэх тогтоолын төслийг чуулганы төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн сонгуульд бид амжилттай оролцож, ялалт байгуулах учиртай” гэлээ.
Их чуулганд урилгаар оролцсон МАН-ын дарга У.Хүрэлсүх угшил нэгт хоёр нам улстөрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн босгон дээр нэгдэн нийлж байгаад нэн баяртай байгаагаа илэрхийлж, цаашид улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэв. Ийнхүү МАХН их хурлаараа МАН-тай нийлэх шийдвэрийг баталгаажууллаа. Улмаар цаашид МАН-МАХН гэдэг нэрээр явахаар болов.
Д.Дорж