МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та Үндсэн хууль зөрчиж “МАН-ыг тараах тухай хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан эрхзүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа. МАН нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөж ажилласаар ирсэн бөгөөд аливаа хууль бус гаргаагүй болохоо мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна” гэгчлэн дурджээ.