УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нарын хооронд ширүүн маргаан өрнөв. Н.Алтанхуяг гишүүн “МАН Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудал дээр хууль зөрчиж байна” гэсэн утга бүхий нэлээд “эсэргүү” үгс чулуудсан бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Н.Алтанхуяг та олон юм битгий ярь. Хамар дор хагархай гэдэг шиг ингэж хамаагүй ярьж болохгүй. Би үгээ хэлж байна. Эрхээ эдэлж байна. Та бол Х.Баттулгыг дагаж явж хамаг юмаа цайруулчихаад өнөөдөр юу яриад байна вэ? Та бол эдийн засгийг элгээр нь хэвтрүүлсэн хүн биз дээ. Хуулиа унш. Бүх зүйл хуулийн дагуу явна. Та ядаж хуулийн ТМС төгс” гэгчлэн хариу барив. Н.Алтанхуяг “Би дуугаа хориулахгүй. Дандаа хариуг чинь барина” гэв.
Д.Дорж