Сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй, 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд 10,000,000,000 төгрөгийн барьцаа байршуулаагүй гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг өнөөдөр /2020.06.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж, түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ыг хүртэл 11.00 цаг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа бөгөөд өөрөө ямар ч хууль зөрчсөн асуудал гаргаагүй гэж мэдэгдлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад ийнхүү цагдан хорих боллоо.