Хот төлөвлөлт алдагдсанаар хүндээ ээлгүй хот болсон доо. Гэр хорооллоо хөгжүүлэхийн оронд орон сууцны хорооллуудын жижигхэн зайд ч барилга барих зөвшөөрөл өгч, улмаар оршин суугчдад нэн таагүй орчин үүсгэж ирлээ. Хүүхдийн тоглоомын талбайгүй хороолол маш олон. Аргаа барахдаа хүүхдүүд зам дээр тоглоно. Машин тавих талбай үлдээлгүй барилга, байшин шавснаар ухамсар муутай жолооч нар явган хүний зам дээр машинаа хаяж, иргэдийг эрсдэлд оруулах болсоор удлаа! Үндсэн хуульд зааснаар Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй!
Харин хотын дарга захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн зам талбайд олгосон зөвшөөрлийг цуцалсан нь олз. Цаашид ч иргэдийнхээ ая тухтай, эрсдэлгүй орчинд амьдрах боломжийг хангах чиглэлээр их зүйл хийх хэрэгтэй боллоо.
Д.Дорж