Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийслэл дэх 400 эцэг, эхийн зөвлөлд захидал, зөвлөмж хүргүүлжээ. Уг захидалд “Сайн байцгаана уу? Та бүхэндээ Олон Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх болсон тухайд: 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женев хотод батлагдаж, 1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ны өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.
1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэх, хүүхэд багачууддаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн.
Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд эрүүл өсөж, хөгжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан нь хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг нийгмийн бүхий л орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.
Энэхүү өдөр хүүхдийн эрхэд суурилсан хөгжил хамгаалал, тэдний сайн сайхны төлөө чиглэсэн гэгээн үйлс бүхнийг уриалсан талархал, хүндэтгэлийн өдөр олон улсын хүүхдийн эрхийн өдөр буюу хүүхдийн баярын өдрийг манай орон 68 дахь жилдээ тэмдэглэж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар тогтоолд байгууллага бүр дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл”-тэй байх тогтоолын дагуу танай эцэг эхийн зөвлөлд энэхүү ил захидалыг хүргүүлж байна. Та бүхэн өдөр тутмын байгууллагын үйл ажиллагаандаа болон ажилтан албан хаагчид, эцэг эхчүүддээ хүүхдийн 4 үндсэн эрхийг таниулан сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг уриалж байна” гэсэн байна.