Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна. Тухайлбал Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын…
Зохиогч: Admin
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай (2024.08.21) танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. Тодруулбал, сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан хууль, эрх зүйн орчинтой холбоотойгоор хорооны чиг үүрэг нэмэгдсэний зэрэгцээ зохицуулалттай салбарын үнэлгээ ДНБ-ийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээнд өргөжин хөгжиж буйг онцлон дурдлаа. Санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын тоо тэр дундаа Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлт үзүүлж буй талаар онцолсон юм. Тухайлбал системийн нөлөө…
Стандарт, төлөвлөлтийг зөрчиж барилга барих газрын зөвшөөрлийг баруун солгойгүй өгсөнөөс болоод Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх болсоор уджээ! Хаа сайгүй эрсдэл! Явган хүний замгүйгээс хүн, машин, мотоцикль, дугуй нэг замаар л явж байна. Хүүхдээ түрсэн ээж, хөөцөлдөж тоглосон хүүхдүүд…!!!Хүний амьдрах нөхцлийг хөсөр хаяж мөнгөнд хөтлөгдсөнөөс болоод нийслэл хот хамгийн аюултай орчин болж хувираад байна! Д.Лхагва
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ. Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон. Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,…
Зуслангаас бууж байгаа айлууд нохойгоо орхиж явснаас хүн рүү дайрч, зарим нь хүн барих тохиолдол гарч байгаа талаар Баянгол дүүргийн өндөр настан Ц.Бурмаа өгүүллээ. Хэрвээ тэжээвэр нохой нь хүн барих, улмаар амь насыг нь хохироовол тухайн эзэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж 2-5 хорих хуультай шүү дээ!!! Д.Дорж
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе…
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд (2024.08.20) Монголбанканд ажиллав. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Байнгын хорооны дарга Р.Сэддорж болон тус хорооны гишүүдэд эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар танилцууллаа. Монголбанк 2024 онд инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын эцсийн байдлаар инфляц 5.5 хувьтай, Монголбанкны үндсэн зорилтын түвшинд байна. Нийт инфляцын 63.1 хувь буюу дийлэнх хувийг дотоодын бараа, үйлчилгээний бүлэг бүрдүүлж байгаа гэлээ. 2021-2022 онд цар тахлын нөлөө байдал болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэн тээврийн саатал, гадаад үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан. Энэ…
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбогдуулан Ёс зүй, дэгийн байнгын хороонд хариуцлага тооцох тухай албан бичиг явуулсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас дараах тодруулгыг авлаа. -УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар танай байнгын хороо хэзээ хуралдаж, хэлэлцэх вэ? -Манай байнгын хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдахаар товлосон. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой албан бичиг ирсэн. Үүний дагуу байнгын хороо бүрэлдэхүүнээсээ дөрвөн хүнийг томилсон. Одоо өөртэй нь уулзах байх. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтийн төлөөлөл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ч гэсэн энэ асуудлыг би ярьдаг. Энэхүү бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш…
ЦССҮТ-ийн Цусны чанар аюулгүй байдлын албаны дарга Э.Тунгалагтуяаг цусны бүрэлдэхүүн хэсгийн нэг сийвэнгээ өгч байхад нь уулзаж, цусны нөөцийн талаар ярилцаж тодрууллаа. -Иргэдийн зуны амралтын өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүн цуглуулалтын хэмжээ харьцангуй буурдаг аж. Цусны хэрэгцээ хэвээр байгаа үед энэ нь таатай бус сонсогдож байна. Энэ талаар танаас тодруулая. -Тиймээ. Аж ахуй нэгж, албан байгууллага, сургууль, иргэдийн амралтын үе эхэлсэн зуны саруудад цус, цусны бүрэлдэхүүн хэсгийн цуглуулалт буурч, улирлын чанартай нөөц багасах хандлага гардаг. Цусны нөөцийн хувьд бүтээгдэхүүн тус бүрийн онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Нэг хүнээс авсан цуснаас улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гээд гурван…
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү? -Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй, харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ…