Залуучуудын “Старт-ап улсын уралдаан-2024”-ын үндэсний ялагч тодруулах шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Старт-ап” Улсын уралдааны ялагч тодруулах “Demo day” арга хэмжээ боллоо. Нээлтийн үеэр ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар “2017 оноос хойш залуучуудын санал санаачилгыг дэмжих арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн. Гарааны бизнесийг дэмжих уралдаан нь энэ жил их өвөрмөц болж байна. Шинжлэх ухаан технологийн шинэ инноваци шаардсан төслүүд энэ жил олноор орж ирлээ. Шинэ инновацийг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэх, мэдээлэл технологийг ашиглаж үйлчилгээг хялбаршуулах гэх зэргээр анх уралдаан зохион байгуулад тавьж байсан зорилго маань хэрэгжиж…
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.30) үргэлжилж, Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх…
Ахуйн хүрээний архидалт улам л цар хүрээгээ тэлсээр…Өвөл болохоор орц хонгил бараадаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг архичид дулааны улиралд бөөн бөөнөөрөө хэлхэлдэн гудамжийг эзэгнэдэг. Бүр хүүхдийн тоглоомын талбайд хээв нэг эзэн сууж, тамхины иш, архины шилээр бохирлодог. Тэдний хагалсан шил, шээж бузарласан газарт бяцхан хүүхдүүд тоглож өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Хүүхдийн дэргэд архи уувал 300,000 төгрөгөөр торгох хууль хаана хэрэгжиж байна вэ? Цаг дулаарч хүүхэд болгон гадаа тоглож байна. Гэтэл тэдний дэргэд архидаж байгаа хүмүүст хэн. арга хэмжээ авах вэ? Цагдаа нар байн байн эргүүл хийж хяналтгүй архидаж байгаа хүмүүст арга хэмжээ авдаг болмоор байна! Д.Дорж
Улс төрийн хүрээнд “Бүлэглэл УИХ-ын сонгуулийн 10, 11 дүгээр тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийг анхааралдаа авсан. Тэнд бүх хүчээ байршуулж байна. Тийш нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж эхэлсэн. Бүлэглэлийг алсаас удирдаж байна” гээд эрчтэй яригдаад эхэллээ. Улс төрийг ухаж ойлгодог хийгээд дунд нь явдаг хүмүүст бол тов тодорхой мэдээлэл бололтой. Харин улс төрөөс хол нэгэнд ойлгоход хүндрэлтэй л яриа сонсогдов. Тэгэхээр эхлээд “Алсаас удирдлагатай бүлэглэл” гэсэн нь ямар учиртай болохыг, “Бүх хүчээ байршуулсан”, “Хөрөнгө мөнгө зарцуулж эхэлсэн” гэдэг нь юу гэсэн үг болохыг онож ойлгох хэрэгтэй бололтой. Гэхдээ энд яригдаж буй бүлэглэлийг хайгаад байх шаардлагагүй аж. Энэ…
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрдэв. 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа. Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо. Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа. Үерийн…
Зөв төлөвшилтэй хүүхэд, залуус олон байгаа нь бахархал төрүүлж байна. Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны хүүхдүүд сайн дураараа тоглоомын талбайгаа цэвэрлэж бусдад сайн үлгэр жишээ үзүүлжээ. “Та нартаа баярлалаа. Нэг сайхан үг байдагдаа, ахмадууд маань зөвлөх хүч, эмэгтэйчүүд эвлэрүүлэх хүч, залуус зүтгэх хүч байдагаа гэж. Залуус маань олон сайхан ажил санаачлан хийгээрэй” гэж тус хорооныхон талархалаа дэвшүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталсан билээ. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах…
Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент /Фолькетинг/ дэмжсэнгүй. Уг баримт бичгийг батлахыг гишүүдийн 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжсэн бол хоёр гишүүн түдгэлзсэн гэж Данийн парламентын цахим хуудсанд мэдээлжээ. Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг тус улсын сөрөг хүчний дөрвөн нам энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр өргөн барьжээ. Дөрөвдүгээр сард уг төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ, “Дани улсын хувьд ямар ч урьдчилсан нөхцөл байхгүй гэсэн ганц шалтгаанаар тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн байна. “Бид энэ тогтоолыг дэмжих боломжгүй, гэхдээ дэмжих өдөр ирээсэй гэж хүсэж байгаа” гэж…
Сүүлийн үед охид, хөвгүүд, залуус автобусанд ахмад настнуудад суудал тавьж өгөхөө бараг больсон талаар настнууд бухимдах боллоо. Энэ талаар иргэдийн төлөөлөл ийнхүү ярьж байна. -Би одоо 68 настай. Саахарын өвчтэй болохоороо хөл мэдээ алддаг. Өчигдөр орой автобусанд орж иртэл сул суудал байсангүй. Ихэнх суудлыг 17-20 насны залуучууд эзэлсэн байлаа. 18 орчим насны охины дэргэд очиж зогсвол босч өгсөнгүй. “Эгч нь бие муутай хүн. Босоод өгөөч” гэвэл “Уучлаарай, би жирэмсэн гэж” хээв нэг худлаа хэлдэг байгаа. Жирэмсэн хүнийг би мэдэхтэйгээ. Тэгж худлаа ярьж суугаад сурчихсан юм билээ. Хэдхэн буудал газар залуу хүмүүс зогсч явлаа гээд ахмадууд шиг ядрах уу? (СХД-ийн иргэн…